Үндсэн хэсэг рүү шилжих

хуудас

нэр үг/ˈxʊːtas/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Ном бичиг, дэвтрийн цаас, тал, нэг ширхэг сул цаас
  2. 2.
    хуучирсанБичмэл болон машиндсан зүйлийн хэмжээг тооцох хэвлэлийн нэгж
  3. 3.
    Компьютероор шивсэн зүйлийн хэмжээг тооцоолох хэвлэлийн хуудасны нэгж
  4. 4.
    Зарим нэгэн бичиг, захиа баримт
  5. 5.
    Дээл хувцасны дотроос салгаж авсан өнгө хуулга
  6. 6.
    Хуулж авсан нимгэн хавтгай юм
  7. 7.
    Уулын хамрын хажуу дахь өргөвтөр нуга
  8. 8.
    шилжсэн утгаТүүхэн бодтой үйл явдал, түүний бичиж үлдээсэн ном судар
IIнэр үг
  1. 1.
    Амьтны далны ховил дахь мах

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгpage, sheet of paper, leaf, list

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхуудас
Харьяалахын тийнхуудасны
Заахын тийнхуудсыг
Өгөх орших тийнхуудсанд
Гарахын тийнхуудаснаас
Үйлдэхийн тийнхуудсаар
Хамтрахын тийнхуудастай
Чиглэхийн тийнхуудас руу
Олон тоохуудаснууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хуудас хуудсаар нь унших — номыг тал талаар нь унших

  • хуудас эргүүлэх — ном дэвтрийн цаас эргүүлэх

  • гурван хуудас — ном дэвтрийн гурван тал

  • навчит хуудас — хуучир. - эвхмэл цаасанд хатуу гадар хийн, түүн дээрээ зураг зурж, бичиг бичсэн нь

  • номын хуудас — номын хоёр нүүр бүхий нэг тал

  • нэг хуудас цаас — нэг ширхэг цаас

  • судрын хуудас — судрын хоёр нүүр бүхий нэг тал

  • зохиогчийн хуудас — зохиогчийн зохиолыг хэвлэлийн дөчин мянган үсгийн тэмдэгтээр бодсон нэгж

  • хэвлэлийн хуудас — а.ном хэвлэлийн нүүр, тал; б.ном, сонин, сэтгүүл зэрэг хэвлэл; в.6084, 6092, 7092, 70108, 84108 сантиметрийн хэмжээтэй хэвлэлийн цаасны талбайн хэмжээ

  • хэвлэлийн нэгж хуудас — компьютероор шивсэн “A4”-ийн цаасны найман нүүр буюу дөрвөн хуудас

  • албан хуудас явуулах — албан бичиг явуулах

  • зурагт хуудас — зураг бүхий цаас

  • сонгуулийн хуудас — сонгуульд нэр дэвшигчдийн нэр бүхий цаас

  • тойрох хуудас — ажлаас гарахад, тухайн албан газарт өргүй болохыг нотлох бичиг

  • ухуулах хуудас — ухуулан сэнхрүүлэх утгатай бичиг бүхий цаас

  • хуанлийн хуудас — цаг тооны бичгийн нэг тал

  • хуудас бичиж үлдээх — цаасан дээр бичиг бичиж үлдээх

  • хуучин дээлийн хуудас — хуучин дээлийн хуулга

  • хуудас алт — юм будах ширдэхэд зориулж хийсэн нимгэн алт, цаасан алт

  • хуудас төмөр — нимгэн гөлмөн төмөр

  • уулын хуудас — уул нурууны доош буусан хамрын хажуу дахь тэлүүхэн хотгор нугачаа

  • түүхийн хуудас — ном сударт, түүх шаштирт тэмдэглэгдэн үлдсэн нь

  • хуудас мах — мал гөрөөсний далны ховилын дотоод мах

  • далны хуудас — далны ар талын булчин мах

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.