хуягт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хуяг бүхий
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хуягт |
|---|---|
| Харьяалахын тийн | хуягтын |
| Заахын тийн | хуягтыг |
| Өгөх орших тийн | хуягтад |
| Гарахын тийн | хуягтаас |
| Үйлдэхийн тийн | хуягтаар |
| Хамтрахын тийн | хуягттай |
| Чиглэхийн тийн | хуягт руу |
| Олон тоо | хуягтууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хуягт арвай — идээний гадуур нь хальсаар бүрхсэн арвай
хуягт онгоц — гадуураа сумнаас хамгаалах болд хавтсан бүрхэвч бү-хий далайн онгоц
хуягт тэрэг — сумнаас хамгаалах болд хавтасаар бэхлэгдсэн, цэрэг дайны зориулалт бүхий автомашин
хуягт танк — сумнаас хамгаалсан болд бүрхэвч бүхий танк
хуягт тээвэрлэгч — мото буудлагын салбарыг байлдааны талбарт хүргэх, тэднийг галаар дэмжих зориулалттай гинжит ба дугуйт байлдааны хуягт машин
хуягт загас — амьт. - эрт дээр цагт амьдарч байсан, цээжин биедээ ясан хуягтай нэгэн зүйл загас
хуягт үлэг гүрвэл — амьт. - толгой, бие нь хавтгай ясан хуяг, өргөсөөр хамгаалагдсан, ургамал идэшт, шувуун аарцагт үлэг гүрвэлийн нэгэн дэд багийн эртний мөлхөгчид
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.