хэлтгий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хазгай, тэгш биш
- 2.шилжсэн утгаҮйл явдалд адил тэгш бус, өрөөсгөл маягаар хандах
- 3.Тал, хагас
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэлтгий |
|---|---|
| Харьяалахын тийн | хэлтгийн |
| Заахын тийн | хэлтгийг |
| Өгөх орших тийн | хэлтгийд |
| Гарахын тийн | хэлтгийгээс |
| Үйлдэхийн тийн | хэлтгийгээр |
| Хамтрахын тийн | хэлтгийтэй |
| Чиглэхийн тийн | хэлтгий рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэлтгий суух — хазгай суух
хэлтгий толгой — өрөөсөн тал нь овгор, өрөөсөн тал нь хавтгай хэлбэртэй толгой
хэлтгий хуваах — адилгүй хэсэглэх
хэлтгий шанага — далиу хэлбэртэй шанага
амьдралыг хэлтгийгээр үзэх — амьдралыг нэг талаас нь харах
хэлтгий сар — хагас дугуй буюу заримдаг сар
хэлтгий сүх — нэг талаас нь ирлэсэн тал иртэй сүх
хэлтгий хэнгэрэг — тал бүрээстэй хэнгэрэг
хэлтгий цэцэг — урга. - олон наст өвслөг ургамал
Хэлц үг
Хэлтгий газар буувал
Нүүн нүүтэл зовно
Хэлтгий газар нутаглаж суувал нүүдэл суудал хэцүү
Хэрсүү хүнтэй хот болбол өгтлөө автлаа хэцүү
Зүйр цэцэн үг
Хэлтгий газар буувал нүүн нүүтэл зовно
Хэвцгий эхнэртэй учирвал үхэн үхтэл зовно
Хоршоо үг
хилс хэлтгий — зүй бус, зүй ёсноос гажууд
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.