хэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гур зүрийн үс ургаад, удаж хэврэгшээгүй бат бэх байх үеийн арьс.
- 1.Хэмжээ, чадал чинээ
- 2.Аль, ямар, зэрэг
- 3.Үе, үес, орчим
- 4.Энгийн, ерийн, бараг
- 5.Хөрөнгө чинээ, өв хөрөнгө
- 1.хэр хэр чимээ. (а.юмыг зажлахад гарах дуу чимээ; б.цээжинд цэр торж хэржигнэн ханиах дуу чимээ), хэр хэр ханиах (хэр хийх чимээ дахин дахин гарган ханиах), хэр хэр хийх (а.хатуу юмыг зажлахад хэр хийх чимээ дахин дахин гарах; б.ханиахад хэр хийх чимээ дахин дахин гарах, хэржигнэх), хэр хар хийх (хэр хэр хийх чимээ гарах).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэр |
|---|---|
| Харьяалахын тийн | хэрийн |
| Заахын тийн | хэрийг |
| Өгөх орших тийн | хэрд |
| Гарахын тийн | хэрээс |
| Үйлдэхийн тийн | хэрээр |
| Хамтрахын тийн | хэртэй |
| Чиглэхийн тийн | хэр лүү |
| Олон тоо | хэрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бэлтгэлийн хэр — бэлтгэлийн төвшин, хэмжээ
хөрөнгө мөнгөний хэр — хөрөнгө мөнгөний хэмжээ
чадахын хэрээр — чадах чинээгээр, чадах хэмжээгээрээ
хэрээ мэдэх — чадлаа мэдэх
хэрээ мэдэхгүй — чадал чинээгээ мэдэхгүй
хэрээс хэтрэх — чадлаас хэтрэх
хэрээр — чадах чинээгээр
хэрээрээ ажиллах — чадах чинээгээрээ ажиллах
аль хэр — аль зэрэг
хэр зэрэг — аль зэрэг
хэр олон — ямар зэрэг, аль зэрэг олон
үдийн хэрд — үдийн орчим
шөнө дундын хэрд — шөнө дундын орчим
одоо хэр — одоохондоо, одоо болтол
энэ хэр — энэ үед, одоо болтол
хэрийн юм — ерийн юм, бага сага юм
хэр баргийн юм — барагтай юм
хэртэй бол чингэхгүй — барагтай бол чингэхгүй, ер нь л бол тийм юм хийхгүй
хэрийг дагах — өвөө сахиж ангижрахгүй
хэр олохгүй — хиргүй
хэргүй — хөрөнгөө эзэмшиж чадахгүй
Хэлц үг
Хэр хэрдээ
Хилэн хардаа
Хэм хэмдээ
Зүйр цэцэн үг
Хэрээ мэдэж
Бяраа тань
Хүн хэрээрээ
Тэмээ тэнгээрээ
Хөнжлийн хэрээр хөлөө жийх
Адууны хэрээр исгэрэх
Хоршоо үг
хэр хэмжээ — чадал чинээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.