хээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бөс бараа, эдлэл хэрэглэл, засал чимэглэлийн зүйл дээр зурах, будах, сийлэх зэргээр зориуд гаргасан янз бүрийн чимэглэл
- 2.Юмны цэвэр цэмцгэр, үзэсгэлэн төгс харагдах байдал
- 3.Хэв
- 1.Эрээ цээр, хамаа намаа, ёс намба
- 1.Үл тоомсорлох, даажигнан тохуурхахад хэлэх аялга
- 2.Хачирхан гайхахад хэлэх аялга
- 1.хээ хээ чимээ. (инээхэд гарах дуу чимээ).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хээ |
|---|---|
| Харьяалахын тийн | хээний |
| Заахын тийн | хээг |
| Өгөх орших тийн | хээнд |
| Гарахын тийн | хээнээс |
| Үйлдэхийн тийн | хээгээр |
| Хамтрахын тийн | хээтэй |
| Чиглэхийн тийн | хээ рүү |
| Олон тоо | хээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хээ гаргах — торго, бөс зэрэг эд бараанд ар угалз нэхэх, будах, цоолборлох, тових, хөөх зэргээр угалз, чимэг хийх
хээ тавьж оёх — юманд угалз, цэцгийн зүйл гаргаж оёх
хээ зураг — барилга байшин, эд хэрэглэлийн дээр гаргасан угалз хээтэй засал чимэглэлийн зураг
алхан хээ — хоёр алх зөрүүлэн тавьсан мэт дүрстэй монгол хээ
бадар хээ — бадар цэцэгтэй төстэй нэгэн зүйл хээ угалз
дугуй хээ — тойрог маягийн угалз
луу хээ — лууны дүрс гаргаж хийсэн угалз чимэг
навчин хээ — навч маягийн угалз
пүүсэн хээ — пүүсээр хийсэн угалз чимэг
торгоны хээ — торгоны элдэв угалз чимэг
усан хээ — усны урсгал маягийн хэлбэртэй хуар чимэг
үүлэн хээ — үүл маягийн хэлбэртэй хуар чимэг
цэцгэн хээ — цэцэг шиг янзтай хуар чимэг
хээ гуа нь тохирсон эд — янз төрх нь таарсан юм
хурууны хээ — хүний гарын өндөгний хэв дардас, таних тэмдэг
хээгээ алдах — эрээ цээргүй аашлах, хамаа намаагүй болох
хээгээ барах — а.элэгдэж хуучрах; б.хээгээ алдах, эрээгээ алдах
–Хээ бас яриа
Хоршоо үг
хээ угалз — эдлэл хэрэглэл дээр гоёлон урласан чимэглэл
хээ хуар — угалз хээ, цэцэг
хээ саа — алт мөнгөн утсаар тавьсан хээ угалз
хээ гуа — а.хээнцэр цэмцгэр зан авир; б.үзэсгэлэнт хувь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.