хээл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эм мал адгуусны хэвэл дотор тогтсон үр
- 1.Зүй бус зорилгоор бусдад өгсөн эд юм, хахууль
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хээл |
|---|---|
| Харьяалахын тийн | хээлийн |
| Заахын тийн | хээлийг |
| Өгөх орших тийн | хээлд |
| Гарахын тийн | хээлээс |
| Үйлдэхийн тийн | хээлээр |
| Хамтрахын тийн | хээлтэй |
| Чиглэхийн тийн | хээл лүү |
| Олон тоо | хээлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хээл авах — үр тогтох
хээл алдах — мал, амьтны идэш тэжээл муугаас хээл нь татрах
хээл барих — малын хээл авах
хээл гарах — мал адгуусны идэш тэжээлдээ ханах
хээл олох — хээл авах
хээл орхих — хээл хаях
хээл татах — малын гэдэс алдах, өлсөх, зүдрэх
хээл тогтох — мал адгуусны хэвэлд үр тогтох
хээл хаях — мал хугацаа гүйцээлгүй дутуу төллөх
хээл идэх — хахууль авах
хээл цутгах — бусдад хахууль өгөх
Хэлц үг
Хөлдүү баасанд нохой дуртай
Хээл хахуульд ноёд дуртай
Хээл иддэгээс ноён хэцүү
Хээр гүйдгээс чоно хэцүү
Хээл идсэн ноён хэцүү
Хэншүү идсэн нохой хэцүү
Хээл идсэнээс ноён хэцүү
Хэншүү идсэнээс лам хэцүү
Хээл идэж ноён баясна
Хэншүү идэж лам баярлана
Хээл их идсээр хоолой нь бүдүүрнэ
Хэрэг буруу шийдсээр зүрх нь бүдүүрнэ
Хоршоо үг
хээл хахууль — хувийн үйл хэргийг биелүүлэхийн тулд бусдад аргадан өгөх эд юм, мөнгө төгрөг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.