хяруу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Газарт унасан шүүдрийн, хүйтэнд царцсан цан
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгfrost; hoar frost; rime
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хяруу |
|---|---|
| Харьяалахын тийн | хярууны |
| Заахын тийн | хярууг |
| Өгөх орших тийн | хярууд |
| Гарахын тийн | хяруунаас |
| Үйлдэхийн тийн | хяруугаар |
| Хамтрахын тийн | хяруутай |
| Чиглэхийн тийн | хяруу руу |
| Олон тоо | хяруунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хяруу буух — агаар доторх чийг шөнийн жихүүнд царцаж, жижиг талст болон газар дээр цайран бүрхэх
хяруу унах — а.хяруу буух; б.зурхай. хорин дөрвөн улирлын нэг болох намрын сүүл сарын эцэс
өлөн хяруу — үдэш унаж, өглөө нар мандмагц хатдаг хяруу
Хэлц үг
үсэнд хяруу унах — нас ахиж, бууралтаж эхлэх
хяруу даахгүй өвс, хамаглахыг даахгүй хомоол — эрх танхи, давтагдаагүй хатууждаггүй
Хувийн өшөө, хилс гүжирт буун өгч гомдон гутардаг хүнийг би ер хяруу даахгүй өвс, хамаглахыг даахгүй хомоолоор үздэг (Т.Өргөн, Аль үрийг нь цацах вэ).
↑ үсэнд хяруу унах
↑ цасан дээр хяруу нэмэх
Хүйтэн салхи салхилбал
Хяруу унахын тэмдэг
Хяруу даахгүй өвс
Хамаглахыг даахгүй хомоол
Хяруу үзсэн бялзуухай нам жим
Хяруу үзсэн бялзуухай
Орох газар олохгүй
Хоршоо үг
цан хяруу — хүйтэнд царцсан цас мэт уур ус, шүүдэр
Үгийн гарал
From Proto-Mongolic *kiraxu (“frost”). Perhaps related to Proto-Turkic *kïragu (“frost”). Compare Turkish kırağı (“frost, hoar frost”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.