хүндэтгэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эрхэм чухал болгож хичээнгүйлэн хүндэлж үзэх
- 2.Уучлах нөхцөл боломжийг нь авч үзэх, дэмжих
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хүндэтгэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хүндэтгэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хүндэтгэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | хүндэтгэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хүндэтгэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хүндэтгэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | хүндэтгэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | хүндэтгэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хүндэтгээд |
| Болзох нөхцөл (-вал) | хүндэтгэвэл |
| Хүсэх (-маар) | хүндэтгэмээр |
| Захирах (-аарай) | хүндэтгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хүндэтгэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүндэтгэн бараалхах — хүндлэл үзүүлж өөрийн биеэр уулзах
хүндэтгэн ёслох — хүндлэл үзүүлж ёс гүйцээх
хүндэтгэн үзэх — найрсгаар хандах
хүндэтгэн цайлах — хүндтэйд үзэн цай барих
зочныг хүндэтгэх — зочлон ирсэн хүнийг хүндтэйд тооцон ёс гүйцэтгэх
ах дүүсээ хүндэтгэх — садан төрлөө дээдлэх
ахмадаа хүндэтгэх — ахас дээдсээ дээдлэх
төрийн бодлогыг хүндэтгэх — төр засгийн бодлогыг эрхэмлэн үзэх
хүндэтгэх шалтгаантай эсэхийг шалгах — уучлах нөхцөл шалтгаан байгаа эсэхийг шалгах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.