хүр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гэргийн дүү нарыг дуудах, нэрлэх үг
- 2.Хүргэн.
- 1.хүр хорхой амьт. (өнгө хар, бие урт, олон хөлтөй, тариаланг сүйтгэгч нэг зүйл шавж), хүр хорхойн үүр (хүр хорхой амьдран орогнох байр), хүрийн ширхэг (хүүхэлдэй болох явцад хүрийн авгалдай гаргасан ширхэг), хүрийн шүлс (хүрийн түүхий ширхэг), хүр эрвээхэй амьт
- 1.хүр өвс урга. (иш нарийн, үзүүртээ салаатай, цагаавтархан цэцэгтэй, сүлжиж сэгс сав хийж болдог нэг зүйл өвс), хүр сав (хүр өвсөөр сүлжиж хийсэн сав).
- 1.Ширгэсэн худгийн нүх, хатсан голын голдрил, ганга, гуу
- 1.Хүдэр хатуу
- 1.Хамаг, бүгд, даяар
- 2.VII нэрХаранга, хэнгэрэг зэргийн дохиур мод.
- 3.VIIIхүр хүр чимээ. (дуу чимээ дуурайх үг)
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хүр |
|---|---|
| Харьяалахын тийн | хүрийн |
| Заахын тийн | хүрийг |
| Өгөх орших тийн | хүрд |
| Гарахын тийн | хүрээс |
| Үйлдэхийн тийн | хүрээр |
| Хамтрахын тийн | хүртэй |
| Чиглэхийн тийн | хүр лүү |
| Олон тоо | хүрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүр дүү — гэргийн эрэгтэй дүү
хүр дүү бэр — гэргийн дүүгийн эхнэр
хүр дүү хүргэн — хүр охин дүүгийн нөхөр
хүр охин дүү — гэргийн охин дүү
голын хүр — голын голдрил, гуу
хүр хар чулуу — бул хар чулуу
гүр
хүр хүр хийх — хүр хүр гэсэн дуу чимээ гарах
гал хүр хийн ноцох — гал гэнэт өрөвсөн ноцож асах
салхи хүр хүр үлээх — салхи хүүгэн хүр хүр гэсэн чимээ гаргах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.