хүрз
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг ухаж малтах, хутгах, хамах, хусах багаж
- 2.Хүрзэнд багтах хэмжээ
Англи утга
- нэр үгshovel, spade
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хүрз |
|---|---|
| Харьяалахын тийн | хүрзний |
| Заахын тийн | хүрзийг |
| Өгөх орших тийн | хүрзэд |
| Гарахын тийн | хүрзнээс |
| Үйлдэхийн тийн | хүрзээр |
| Хамтрахын тийн | хүрзтэй |
| Чиглэхийн тийн | хүрз рүү |
| Олон тоо | хүрзнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүрзний иш — хүрзний онгинд урласан урт мод
хүрзний толгой — а.хүрзний гол бие болох онги гаргаж иш угласан, үзүүртээ нимгэн иртэй хавтгай төмөр; б.модон хүрзний юм хутгах өргөн тал
байман хүрз — том хүрз
модон хүрз — модоор их биеийг нь хийсэн хүрз
нэг хүрз шороо хаях — нэг хүрзэнд багтах хэмжээтэй шороо хаях
Хэлц үг
Хүрз ишгүй бол хэрэггүй
Хүн эрдэмгүй бол тусгүй
Хүүгээ хөхүүлж байхдаа сургахгүй бол
Хүрз барьсан хойно нь сургаж чадахгүй
Хүчрэх хүчрэхдээ эр
Хүрз шороондоо эр
Хоршоо үг
хүрз зээтүү — газар ухах багаж зэвсэг
Үгийн гарал
From Proto-Mongolic *kürje(g), from Proto-Turkic *küre-ček. Compare Mangghuer kuerji, Turkish kürek.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.