хүрэм
Тайлбар
- 1.Дээлийн гадуур давхарлан өмсөх охорхон хувцас, хэлбэр маяг олон янз
- 2.Уулын орой, цээжин биеэр сул чулуу бүрхсэн газар
- 3.Галт уулын дэлбэрэлтээс бүрэлдэж буй болсон хөнгөн чулуу.
- 1.дагЭрхгүй хүрэхээр
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгjacket
Нийлмэл үг
богино хүрэм — оготор хүрэм
булган хүрэм — булганы арьсаар хийсэн хүрэм
морин хүрэм — уртхан хүрэм
онондой хүрэм — ханцуй нарийн, оготор хүрэм
савхин хүрэм — савхиар хийсэн хүрэм
хөвөнтэй хүрэм — хөвөн тавьж хийсэн хүрэм
хүрмэн чулуулаг — эрдэс. - бараан өнгийн бялхмал чулуулаг
дургүй хүрэм — дургүй эрхгүй хүрэхээр
жихүүдэс хүрэм — эрхгүй жихүүцмээр
залхуу хүрэм — нозоормоор, нойрмогломоор
инээд хүрэм — эрхгүй инээд хүрэхээр
Хэлц үг
Хүрэм өмссөн ноён ховдог
Гүрэм хөөсөн лам ховдог
Яр гарахад ялаа дарна
Хүрэм нимгэнд хүйтэн нэмнэ
Зүйр цэцэн үг
Хүрмийн цасыг хайлуулж байж мэд
Хүний сайныг явж байж мэд
Хоршоо үг
асга хүрэм — уул нуруунд хэсэг хэсгээр овоорон орших сул хад чулуу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.