хүү
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өөрийн, төрсөн эрэгтэй хүүхэд
- 2.Бага залуу эрэгтэй хүн
- 3.Янаг, хайртай хүн
- 4.хуучирсанЭнгийн цэрэг, хуяг.
- 1.Эд таваар зэргийг хадгалах газар, сан хөмрөг
- 1.Зээлдүүлсэн мөнгөний дээр өсч нэмэгдсэн хувь
- 1.Монгол шатрын ноён, бодноос бусад дүрс, арван зургаан хүү буй
- 1.Хүч нэмэгдүүлэх сул үг
- 1.хүний төрүүлсэн эрэгтэй хүүхэд
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгson; boy; dear (a beloved person); grunt (infantry soldier); pawn
- нэр үгtreasury, storehouse; interest (price of credit)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хүү |
|---|---|
| Харьяалахын тийн | хүүний |
| Заахын тийн | хүүг |
| Өгөх орших тийн | хүүд |
| Гарахын тийн | хүүнээс |
| Үйлдэхийн тийн | хүүгээр |
| Хамтрахын тийн | хүүтэй |
| Чиглэхийн тийн | хүү рүү |
| Олон тоо | хүүнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нуган хүү
адуучин хүү — адуу малладаг залуу)
амраг хүү — дурлалт хүн
хүүгийн хадгаламж — сан хүүгийн дотор хадгалж байгаа бэлэн мөнгө
хүү нь ихсэх — зээлдүүлсэн мөнгөн дээр, нэмэгдэх хувь нь их болох
зээлийн хүү — зээлж авсан мөнгийг хэрэглэсний нэмэгдэл хувь
мөнгөний хүү — зээлдүүлсэн мөнгө төгрөгний төлбөр нэмэгдэл хувь
үржил хүү — юмны өсөх хувь
хүү гарах — шатрын хүү, хөлгийг туулж нөгөө захад гарах
хүү нүдлэх — шатрын хүү хөлгийг туулж гарсны дараа эргэж тэмээчлэн нэг нэг нүдээр явах
хүү татах — юмыг огцом урах, цуу татах
Хэлц үг
Мах идэх араанд
Хүү идэх санаанд
Саадаг нум далайх
Хүү үрийн дүр
Саваг шөрмөс томох
Охин үрийн дүр
Сүх авах хүн онгийг нь хардаг
Хүү авах хүн удмыг нь хардаг
Тэгж байтал
Юу ч айсуй
Хүү ч айсуй
Хувь ч айсуй
Хүү асарсан нь толгой цустай
Мал асарсан нь ам тостой
Хүү давбал хомнох сайн
Хүрхүйц хийвэл дэгээ сайн
Хүү заяасан тэнгэр
Хүн ч заяадаг
Хүү минь хүү минь гэхлээр
Хүний толгой дээр гардаг
Хүү мэргэн боловч
Хэлэхээс нааш мэдэхгүй
Хүү олдоно
Дүү олдохгүй
Хүү оройтохгүй
Хэнз оройтох
Хүү төрвөл хуяг
Хүүхэн төрвөл малгайчин
Хүү хүн аагтай ч түймэр мэт битгий ноц
Хүүхэн хүн ааштай ч салхин мэт бүү хуйсагна
Хүү хүн галзуурахгүй бол цовоо нь дээр
Хүүхэн хүн яврахгүй л бол дуугүй нь дээр
Хүү хүний хүчийг нь
Хүүхэн хүний эдийг нь
Хүү хэвнээ гэмийг мэдэхгүй хүний гэмийг дурдах
Тэмээ гэдгэрээ мэдэхгүй алсын шил харах
Эхнэр мэргэн бол нөхөрт гаслан ховор
Хүү ачтай бол эцгийн сэтгэл уужим
Зүйр цэцэн үг
Хүү минь минь гэхээр хүний толгой дээр гарах
Хүү олдоно
Дүү олдохгүй
Хүүгээ хөхүүлж байхдаа сургахгүй бол хүрз барьсан хойно нь сургаж чадахгүй
Хоршоо үг
хүү сан — хурааж хуримтлуулсан зүйл, түүнийг хадгалах газар
Үгийн гарал
Mongolian Cyrillic ᠬᠦᠦ (küü) хүү (xüü) From Proto-Mongolic *köw. Likely cognate with Rouran 去汾 (*k'obun).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.