хүүхэд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бага насны хөвгүүд охид, нялх хүүхэд
- 2.хүний төрүүлсэн үр хүүхэд буюу бага насны охин эсвэл хүү
- 3.овог бүлгийн гишүүн
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгchild (one's offspring); child; kid (minor)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хүүхэд |
|---|---|
| Харьяалахын тийн | хүүхдийн |
| Заахын тийн | хүүхдийг |
| Өгөх орших тийн | хүүхдэд |
| Гарахын тийн | хүүхдээс |
| Үйлдэхийн тийн | хүүхдээр |
| Хамтрахын тийн | хүүхэдтэй |
| Чиглэхийн тийн | хүүхэд рүү |
| Олон тоо | хүүхдүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүүхэд авах — а.хүүхэд өргөж авах; б.хүүхэд асран харгалзах
хүүхэд амилах/хүүхэд хөдлөх — хэвэл дэх хүүхэд амилж хөдөлгөөн орох
хүүхэд ахуй цаг — хүний балчир ахуй нас
хүүхэд бойжуулах — хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх
хүүхэд гажих/хүүхэд эвгүйдэх — хүүхэд хэвлий дотроо буруу байрлалтай болох
хүүхэд гарах — хүүхэд төрөх
хүүхэд дурсах/хүүхэд дурдах — хүүхэд төрөх гэж өвдөх, нярайлах гэж өвдөх
хүүхэд дүү нар — а.хүүхэд багачууд; б.доор үеийн хүмүүс
хүүхэд зан — хүүхдийн нас сэтгэхүйд илрэх зан авир
хүүхэд мэт баярлах — нас биед хүрсэн боловч хүүхдийн зангаар хөөрөн баясах
хүүхэд олох — жирэмсэн болох
хүүхэд өргөж авах — бусдын хүүхдийг өөрийн үр болгон авах
хүүхэд саатуулах газар — хүүхдийн цэцэрлэг
хүүхэд үрчлэх — бусдын хүүхдийг өөрийн үр болгож авах
хүүхэд харах — хүүхэд асрах
хүүхэд хөдлөх — хэвлий доторх хүүхэд амь орох
хүүхэд эх барих — хүүхдийг төрмөгц хүйг нь огтолж гардан авах
хүүхдийн баяр — а.хүүхдийн наадам, хүүхдийн баясал; б.олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах, тэмдэглэлт өдөр
хүүхдийн дуу — а.хүүхэд багачуудын чимээ шуугиан; б.хүүхэд дуулахад тохируулж зохиосон дуу
хүүхдийн зураг — а.хүүхэд багачуудын зурсан зураг; б.хүүхдэд зориулсан зураг
хүүхдийн ном — хүүхдийн сэтгэхүйд тохируулсан ном, сэтгүүл
хүүхдийн сувилал — бие бялдрын хөгжил муутай хүүхдийг асран хамгаалах газар
хүүхдийн сэтгэл зүй — хүүхдийн сэтгэцийн хөгжлийн ерөнхий жам хуулийг насны нь онцлогоор судлах, сурган хүмүүжүүлэх ухааны нэг салбар ухаан
хүүхдийн уран зохиол — хүүхдэд зориулсан зохиол бүтээл
хүүхдийн тоглоом — хүүхдийн насны онцлогт тохируулан бүтээсэн төрөл бүрийн тоглоом наадгай
хүүхдийн цэцэрлэг — сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудыг хүмүүжүүлэх газар
хүүхдийн эмнэлэг — хүүхдийн өвчнийг тусгайлан эмнэх эмнэлэг
хүүхдээ хөхүүлэх — хүүхдээ хөхөөр хооллох
нялх хүүхэд — нярай хүүхэд
өлгийтэй хүүхэд — өлгийнд боосон нярай хүүхэд
сургуулийн хүүхэд — өсвөр насны багачуул
томоогүй хүүхэд — гэнэн, ухаан суугаагүй жаал
хөхүүл хүүхэд — эхийнхээ хөхийг хөхөж байгаа нялх хүүхэд
Хэлц үг
Айл суухыг суу
Хүүхэд нохойгоо бүү өмөөр
Биеэ эс асарсан хүн
Хүүхэд асарч чаддаггүй
Гадас шаахад лантуу сайн
Хүүхэд хуурахад мантуу сайн
Дэгдээхэй өсөөд газар сайгүй ниснэ
Хүүхэд өсөөд газар бүр явна
Ишиг эвэр ургахаар эхээ эрэхгүй болно
Хүүхэд хоолонд орохлоор хөхөө эрэхгүй болно
Мал асарвал аманд тустай
Хүүхэд асарвал аминд тустай
Өвгөд үг нэмнэ
Хүүхэд хүч нэмнэ
Өвгөд үхэхээрээ айлгадаг
Хүүхэд уйлахаараа айлгадаг
Өвгөн ирвэл үгний нэмэр
Хүүхэд ирвэл хүчний нэмэр
Хөвөн тарьсан хүн хүйтнээс айхгүй
Хүүхэд заяасан хүн хожмоос айхгүй
Хөгшид сонссоноо
Хүүхэд үзсэнээ
Хөгшид үхэхээрээ айлгана
Хүүхэд уйлахаараа айлгана
Хөгшид үхэхээрээ
Хүүхэд уйлахаараа
Хөгшин ирвэл үг нэмнэ
Хүүхэд ирвэл хүч нэмнэ
Хөгшин хүн
Хүүхэд хоёр адил
Хувцас заамтайдаа сайхан
Хүүхэд ёстойдоо сайхан
Хүн биеэ мэддэггүй
Хүүхэд багаа мэддэггүй
Хүн үхэхээс бусдыг аргалж чадна
Хүүхэд явахаасаа өмнө уурлаж чадна
Хүн хүнээр тоглодоггүй
Хүүхэд чулуугаар тоглодог
Хүслэн гэгч ирээдүйн хавар
Хүүхэд гэгч хүний хавар
- … болон өөр 39
Зүйр цэцэн үг
Хүүхэд ээж ааваараа түрээ барих
Нохой эзэн гэрээрээ түрээ барих
Хүүхэдтэй хүн хөл амардаг
Хэл амардаггүй
Хоршоо үг
хүүхэд багачууд — бага насны хүүхдүүд
хүүхэд шуухад — хүүхэд багачууд, үр хүүхэд
гэргий хүүхэд — эхнэр хүүхэд
үр хүүхэд — төрсөн хүүхэд
хүүхэд хөгшид — олон бага залуу болон хөгшин хүн
Товчилсон үг
МӨХЗХ — Монголын Өнчин Хүүхэд, Залуучуудын Холбоо
МХЗХТ — Монголын Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Төв
МХЭЭАХН — Монголын Хүүхэд, Эмэгтэйчүүдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг
НХЗО — Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Ордон
НХЗХГ — Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар
УХЗТ — Улсын Хүүхэд Залуучуудын Театр
ХАХТ — Хүүхэд Асран Хүмүүжүүлэх Төв
ХЗНТ — “Хүүхэд Залуучуудын Нэвтэрхий Толь” [ном]
ХЗССТ — Хүүхэд Залуучуудын Спорт, Сургалтын Төв
ХЗСХТ — Хүүхэд Залуучуудын Соёл, Хүмүүжлийн Төв
ХЗТ — Хүүхэд Залуучуудын Театр
ХЗУССТ — Хүүхэд Залуучуудын Усан Спорт, Сургалтын Төв
ХЗХ — Хүүхэд Залуучуудын Холбоо
ХЗХГ — Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар
ХЗХТ — Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Төв
Үгийн гарал
From Proto-Mongolic *keü-ken, compare Buryat хүүгэд (xüüged), Kalmyk күүкн (küükn).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.