хөв
Тайлбар
- 1.Усны тогтоол гүн газар
- 2.Усны урсгалын хаягдлаар хуримтлагдаж, усны захад тогтсон хаягдал
- 3.Ой модны шилмүүс навчис унаж, газрын хөрсөн дээр зузааран сэвсийж тогтсон нь
- 1.Юмыг удаан хадгалахад чанарыг муутгадаг нөлөө
- 1.Их уснаас зайдуухан орших дэв дэнж газар.
- 1.Хөнгөн зөөлөн, хөндий болох байдал
- 1.ширэн хөв (арьсан завь).
- 1.хөв татах (а.оёсон шидсэн утсыг оёдлоос нь суга татах; б.хөвөрхий уясан юмыг тайлах).
- 2.VIIхөв хөв хорш. (нохой хуцах чимээ).
- 3.VIII сулХүч нэмэгдүүлэх үг
Нийлмэл үг
голын хөв — голын тогтоол хэсэг, голын гүнзгий газар
нуурын хөв — нуурын гүнзгий хэсэг
усны хөв — усны захад тогтсон хаягдал
үерийн хөв — үерээр урсаж ирсэн хаягдал
ойн хөв — ойн сэвсгэр хөрс
модны хөв — модны орчинд тогтсон сэвсгэр хөрс
хөвөнд идэгдэх — юмны чанар муудах
хөв идэх — юм үжирч чанар нь муудах, удтал хадгалагдаж үжрэн хэврэг болох
хөв унах — барилдаад хөнгөн зөөлөн ойчих
хөв хийн суух — намбатай, ёсорхог байдалтай суух
хөв хөх — гүн хөх өнгө
Хоршоо үг
хөв чийг — юмны чанарыг муутгах нөлөө
хөв хөв — нохой хуцах чимээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.