хөвч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Уул нуруу үргэлжилсэн өндөрлөг газар, мөн өндөрлөгт тогтсон ягц мод
- 1.Нумыг матируулан тогтоох мушгимал сур
- 2.Морин хуурын татуурыг хөвчилсөн адууны дэл сүүл;
- 1.Хөвчин.
- 1.тээрхийн хөвч (эр бэлгэ эрхтний тээрхий шамарга хоёрыг холбосон шөрмөс), хөвч таслах (хозлох).
Англи утга
- нэр үгbowstring; chord
- нэр үгmountain ridge; mountain range; taiga; forest
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хөвч |
|---|---|
| Харьяалахын тийн | хөвчийн |
| Заахын тийн | хөвчийг |
| Өгөх орших тийн | хөвчид |
| Гарахын тийн | хөвчөөс |
| Үйлдэхийн тийн | хөвчөөр |
| Хамтрахын тийн | хөвчтэй |
| Чиглэхийн тийн | хөвч рүү |
| Олон тоо | хөвчүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эзэнгүй хөвч — ойр тойронд нь хүн амьдардаггүй, алслагдсан ой мод, уул ус бүхий газар
нумын хөвч — нумыг матируулан татдаг сур
Хэлц үг
Тал газар тавиулж
Тайга газар алхуулж
Хөндий газар хатируулж
Хөвч газар сажлуулах
Хөлс гаргаж хүн болох
Хөвч нугалж баатар болох
Зүйр цэцэн үг
Хөвчид сууж
Хөөтэй хожуулд мөргөх
Хөвчийн өндөр өвс тэмээнд зохихгүй
Хөтлийн богино өвс үхэрт зохихгүй
Хоршоо үг
ой хөвч — аглаг битүү ой мод
уул хөвч — хүний хөлөөс хол өтгөн шигүү ой мод бүхий аглаг уул нуруу
хангай хөвч — өндөр уул нуруу, гол горхи, ой мод жигдэрсэн газар
хөвч царам — аглаг зэлүүд, өтгөн ой мод бүхий өндөрлөг сэрүүн газар
хөвч тайга — аглаг зэлүүд өтгөн ой мод, уул нуруу бүхий газар
Үгийн гарал
From Proto-Mongolic *köbci, compare East Yugur göbce.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.