Үндсэн хэсэг рүү шилжих

хөгшин

тэмдэг нэр

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Хүн, амьтан, ургамлын он удаж насжин муудсаныг нь

Англи утга

  • тэмдэг нэрaged, old, senile

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхөгшин
Харьяалахын тийнхөгшний
Заахын тийнхөгшнийг
Өгөх орших тийнхөгшинд
Гарахын тийнхөгшнөөс
Үйлдэхийн тийнхөгшнөөр
Хамтрахын тийнхөгшинтэй
Чиглэхийн тийнхөгшин рүү
Олон тоохөгшнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хөгшин хүн — настай хүн

Хэлц үг

  • хөгшин хонины насгүй болох — өтлөх, хөгшрөх

  • хөгшин чоно — туйлын хашир, туршлагатай хүн

  • хөгшин тэмээ хэвтэж байгаа юм шиг — болхи байдалтай

  • хөгшин азарга жороо сурах — хөгширсөн хойноо залуумсаг зан байдал гаргах

    Хөгшин азарга жороо сурна аа гэж. За дөч гарсан эр дөрөө дарсан ат ч гэдэг. Чадал байгаад хүрэх юм бол...

  • хөгшин хонины насгүй болох/хөгшин ямааны насгүй болох — өтлөх, хөгшрөх

    Одоо ч олон жил ингэж явж чадахгүй байх аа, нас сүүдэр жар гарлаа. Хөгшин хонины насгүй боллоо гээд (Дэнзэн) урамгүйхэн дуугүй болов (Д.Мягмар, Үер).

    Аав чинь хөгшин ямааны насгүй болоод чадал хүч жил ирэх тусам л доройтож байна (Зян Рун, Чонон сүлд).

  • хөгшин үнэг — хулжин, хашир

    Хөгшин үнэг хавханд ордоггүй гэдэг дээ.

    Оюутанд хээрийн хулжин шар үнэгний шинж чанар нэлээд буй болохоор хүмүүс түүнд хөгшин үнэг гэсэн гойд сайхан хоч нэр шагнажээ (Ч.Сүмбэр, Нэг сумал ноос).

  • хөгшин үхэр хутганаас айхгүй — нэгэнт ийм болчихсон юм чинь юунаас айх юм бэ? гэх мэтийн шийдсэн үг

    Лиү Фу, Манлайг мориноос нь унагаж чадсангүйдээ харамсахын ихээр харамсаж, бас хүрмээ алдаж явуулсандаа айх хорсох давхцаж, гэр рүүгээ явах зуур хөгшин үхэр хутганаас айхгүй болжээ, юу бол юу... гэж бодон алхахад түүний царай хэсэг харлаж, хэсэг хожийн цайж байлаа (Б.Содномцэрэн, Манлай хүү).

  • хөгшин ясаараа тулах — нас явсан хүний бие цөлж шийдэх мэрийх, амь үрэх

    Хөөе! Галын ах аа, бид хааш л хөгшин ясаараа тулж үзье. Болбол бид энэ элс хуумгийн дээрээ хорин жил арван жил зүтгэж байгаад хэзээ хаана унавал тэр үед тэндээ нүдээ таг аниад нэгмөсөн унтчихъя (Төмөрбагана, Малчдын үрс).

  • Бух гэтэл бяруу

  • Хөгшин гэтэл залуу

  • Залуу нас хүсээд олддоггүй

  • Хөгшин нас хусаад арилдаггүй

  • Залуу нь хөгшнөө басна

  • Хөгшин нь залуугаа голно

  • Залуу хүн ажлын нэмэр

  • Хөгшин хүн үгний нэмэр

  • Залуу хүн арвидвал зарга нэмэгдэнэ

  • Хөгшин хүн арвидвал хөг нэмэгдэнэ

  • Залуу хүн биеийн өнгөөр

  • Хөгшин хүн хувцасны өнгөөр

  • Залуу хүн олсноо өмсдөг

  • Хөгшин хүн олсноо иддэг

  • Залуу хүн үйлийн дэм

  • Хөгшин хүн үгийн дэм

  • Залуу хүн хуруу нэмдэг

  • Хөгшин хүн ухаан нэмдэг

  • Залуу хүн хүчиндээ

  • Хөгшин хүн тохиндоо

  • Залуу хүн яван жаргадаг

  • Хөгшин хүн суун жаргадаг

  • Залуу хүнд нас сайхан

  • Хөгшин хүнд хувцас сайхан

  • Өвгөн гэж эрдийж

  • Хөгшин гэж хөнтийх

  • Тарган туранхай ч

  • Тархи нь өөрцгүй

  • Хөгшин залуу ч бол

  • Зүрх нь өөрцгүй

  • Үрээ морь хурдан

  • Хөгшин морь холч

  • … болон өөр 65

Зүйр цэцэн үг

  • Хөгшин тэмээ хэвтэж байгаа юм шиг

  • Хөгшин тэмээ говийн бог

  • Хөгшин хүүхэн гэрийн хог

  • Хөгшин азарга жороо сурах

  • Хөгшин чавганц гэрийн ягшуур

  • Хөгшин нохой хотны ягшуур

  • Хасаг тэрэг замын ягшуур

Хоршоо үг

  • хөгшин хөвөө — насжиж ядарсан

  • хөгшин зөнөг — өтөлж хөгширсний улмаас санаа сэтгэл, үг яриагаа сайтар мэдэхгүй болсон байдал

  • хөгшин залуу — хүн, амьтан ургамлын ургаж төлжиж буй бага үе болоод он удаж насжин муудсан үе

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.