хөдөлгөөн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.гүнух. Материйн оршин ахуйн хэлбэр, материаллаг ертөнцийн тасралтгүй хөгжлийн явц;
- 2.Хүн, юмны хөдлөх явдал
- 3.Нийгмийн тодорхой санал зорилго бүхий үйл явдал
- 4.өөрчлөлтийн байдал
- 5.ямар нэгэн байрлал, байршилд өөрчлөлт орсон байгалийн үйл явдал
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmovement, motion
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хөдөлгөөн |
|---|---|
| Харьяалахын тийн | хөдөлгөөний |
| Заахын тийн | хөдөлгөөнийг |
| Өгөх орших тийн | хөдөлгөөнд |
| Гарахын тийн | хөдөлгөөнөөс |
| Үйлдэхийн тийн | хөдөлгөөнөөр |
| Хамтрахын тийн | хөдөлгөөнтэй |
| Чиглэхийн тийн | хөдөлгөөн рүү |
| Олон тоо | хөдөлгөөнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гудамжны хөдөлгөөн — гудамжаар явах хүн, хөсөг, авто машин тэргийн хөдлөх явдал
замын хөдөлгөөн — машин тэрэгний зорчин явах, олны нааш цааш явах урсгал
нэгдэлжих хөдөлгөөн — хуучир. - нэгдэлтэй болох нийгмийн үйл хэрэг
шинийг санаачлагчдын хөдөлгөөн — шинийг санаачлагчдын үйл хэрэг
хувьсгалт хөдөлгөөн — хувьсгалын үйл хэрэг
энх тайвны төлөө хөдөлгөөн — энх тайвны төлөө үйл хэрэг
Хоршоо үг
тэмцэл хөдөлгөөн — ямар нэг үзэл бодол, үйл хэргийн төлөө нигмийн тодорхой санал зорилго бүхий хүмүүс хамтран зүтгэх нь
Товчилсон үг
НААХЗ — Нислэгийн Аюулгүй Ажиллагаа, Хөдөлгөөн Зохицуулах
НААХЗА — Нислэгийн Аюулгүй Ажиллагаа, Хөдөлгөөн Зохицуулах Алба
НААХЗГ — Нислэгийн Аюулгүй Ажиллагаа, Хөдөлгөөн Зохицуулах Газар
НХУҮТ — Нислэгийн Хөдөлгөөн Удирдах Үндэсний Төв
Үгийн гарал
From хөдлөх (xödlöx, “to move”) + -гөөн (-göön).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.