хөдөө
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Суурьшсан хот суурингаас хол нутаг, тариалангүй газар
- 2.Нутагласан айл хүмүүсгүй ба гол уснаас аглаг хээр газар
- 1.амьтанХөдөг шувууны өөр нэр.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгland (for farming); countryside
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хөдөө |
|---|---|
| Харьяалахын тийн | хөдөөгийн |
| Заахын тийн | хөдөөг |
| Өгөх орших тийн | хөдөөд |
| Гарахын тийн | хөдөөгөөс |
| Үйлдэхийн тийн | хөдөөгөөр |
| Хамтрахын тийн | хөдөөтэй |
| Чиглэхийн тийн | хөдөө рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөдөө аж ахуй — хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, аж үйлдвэрийг түү-хий эдээр хангадаг материаллаг үйлдвэрлэлийн үндсэн салбарын нэг
хөдөө аж ахуйн бирж — хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийн худалдаа арилжаа, санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах газар
хөдөө гарах — хот сууриан газраас алс гарах, хөдөө гэртээ харих
хөдөө нуга — гол мөрний татмаас өөр бусад газар орших нуга, шим сайтай сахлаг ургамалтай учир хадлан бэлчээрийн чухал эдэлбэр болдог
хөдөө явах — хот суурин газраас гадагш гарч явах
хөдөө орон нутаг — хот суурин биш алс хол газар
хот хөдөөгийн ялгавар — суурин ба суурин бус газрын ялгавар
хөдөөгийн суурин — улс орны хотын суурин газрын хэмжүүр, ойлголтод дүйцэхээргүй бусад суурин газар
хөдөөний айл — хот суурингийн бус алс холын айл
хөдөөний байдалтай танилцах — суурин бус газрын байдалтай танилцах
манайд хөдөөний хүн ирсэн — манайд алс холоос хүн ирсэн
хөдөө гадаанаас хүн ирэх — хөдөө амьдардаг хүн ирэх
хөдөө газар — а.ус намгаас зайдуу, уулнаас алсхан сэргэлэн газар; б.хотын биш, хөдөө аж ахуй эрхлэх газар
хөдөө нутаг — хөдөө газар
хөдөө буух — гол уснаас зайдаж, уул бараадан эрдүү газар буух
хөдөөний нохой — цээр. - чоно
хөдөө талын бэлчээр — мал бэлчээрлэхэд тохиромжтой өвс ногоо бүхий үргэлжилсэн тэгш тал
Хэлц үг
Гадаа гандаж
Хөдөө хөхрөх
Хөдөө газар ус зааж
Хөтөл газар зам заах
Хөдөө гэхлээр хөмсөг
Хот гэхлээр магнай
Хөдөө их гэж өвсөнд хүртэх
Далай их гэж усанд хүртэх
Хөдөө тойрсон ламаас
Гуу тойрсон нохой дээр
Хөлдүү махыг ихэд битгий бод
Хөдөө газрыг ойрхонд битгий бод
Хөнөөлт чоныг алдаж явуулсан хүн
Хөдөө нутагт хор тавьсан ялтан
Хүнд тус хийвэл
Хөдөө чинээхэн жаргал
Хоршоо үг
хөдөө гадаа — суурин газраас зайдуу, хүн хөл багатай газар
хөдөө хээр — хүний хөл багатай, суурин газраас хол, өвс ургамал, уул ус бүхий газар
хөдөө тал — өвс ногоо бүхий үргэлжилсэн тэгш газар
хүрээ хөдөө — хот суурингийнхан болон хөдөөнийхөн
хөдөө тосгон — хөдөө нутгийн бага шиг суурин газар, сумын төв
Товчилсон үг
АҮХАА — Аж Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй
ЗАХААБ — Зүүн Азийн Хөдөө Аж Ахуйн Байгууллагууд
ЗАХААБЗ — Зүүн Азийн Хөдөө Аж Ахуйн Байгууллагуудын Зөвлөл
МОНХАА — Монгол Хөдөө Аж Ахуй
МУХААИС — Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
МХААБ — Монголын Хөдөө Аж Ахуйн Банк
МХААНХ — Монголын Хөдөө Аж Ахуйн Нэгдлийн Холбоо
МХААНХДЗ — Монголын Хөдөө Аж Ахуйн Нэгдлийн Холбооны Дээд Зөвлөл
МХААХҮХ — Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо
МХААХХ — Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Холбоо
ОУХААХС — Олон Улсын Хөдөө Аж Ахуйн Хөгжлийн Сан
СХАА — Социалист Хөдөө Аж Ахуй
ҮХАААҮХ — Үндэсний Хөдөө Аж Ахуй, Аж Үйлдвэрийн Холбоо
ҮХХААБОБХ — Үйлдвэр, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Байгаль Орчны Байнгын Хороо
ХАА — Хөдөө Аж Ахуй
ХААА — Хөдөө Аж Ахуйн Академи
ХАААҮЦ — Хөдөө Аж Ахуй, Аж Үйлдвэрийн Цогцолбор
ХААБ — Хөдөө Аж Ахуйн Банк
ХААБЗ — Хөдөө Аж Ахуйн Барилгын Зураг
ХААБЗИ — Хөдөө Аж Ахуйн Барилгын Зургийн Институт
ХААБК — Хөдөө Аж Ахуйн Байнгын Комисс
ХААБТ — Хөдөө Аж Ахуйн Барилгын Трест
ХААГ — Хөдөө Аж Ахуйн Газар
ХААДС — Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль
ХААИС — Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
ХААММ — Хөдөө Аж Ахуйн Машин Механизм
ХААММЭШС — Хөдөө Аж Ахуйн Машин Механизмын Эрдэм Шинжилгээний Станц
ХААМТХГ — Хөдөө Аж Ахуйн Материал, Техникийн Хангамжийн Газар
ХААМТХЕГ — Хөдөө Аж Ахуйн Материал, Техникийн Хангамжийн Ерөнхий Газар
ХААН — Хөдөө Аж Ахуйн [банк]
ХААНХ — Хөдөө Аж Ахуйн Нэгдлийн Холбоо
ХААНХДЗ — Хөдөө Аж Ахуйн Нэгдлийн Холбооны Дээд Зөвлөл
ХААС — Хөдөө Аж Ахуйн Сургууль
ХААСҮТ — Хөдөө Аж Ахуйн Сургалт Үйлдвэрлэлийн Төв
ХААТИХН — Хөдөө Аж Ахуйн Техникийн Импорт Хангамжийн Нэгдэл
ХААТК — Хөдөө Аж Ахуйн Техникийн Корпораци
ХААТМС — Хөдөө Аж Ахуйн Техник Мэргэжлийн Сургууль
ХААУГ — Хөдөө Аж Ахуйн Удирдах Газар
ХААҮ — Хөдөө Аж Ахуй, Үйлдвэр
ХААҮИС — Хөдөө Аж Ахуйн Үндэсний Их Сургууль
- … болон өөр 20
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.