хөллөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тэрэг чарганд мал оруулж, тоног хөллөөг тохируулан торгох
- 1.Ус татарч хөлөөр гатлан гарч болмоор болох
- 1.Эд юманд хөл хийх, юмны хөлийг тулгуурлан тогтоох, суурилах
- 1.Хөлнөөс нь барих
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хөллөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хөллөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хөллөлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | хөллөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хөллөжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хөллөсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | хөллөдөг |
| Холбох нөхцөл (-ж) | хөллөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хөллөөд |
| Болзох нөхцөл (-вал) | хөллөвөл |
| Хүсэх (-маар) | хөллөмөөр |
| Захирах (-аарай) | хөллөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хөллөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морь тэрэг хөллөх — морь тэрэгний тоног хөллөгөөг тохируулах
шар хөллөх — шар үхрийг тоноглон уналга ачлаганд хэрэглэх
ус хөллөх — ус татарч, хөлөөр гаталж болох
буу хөллөх — буу суурилах
дөрвөн хөллөх — хүний хоёр хөлөө бохируулан, хоёр гарыг газар тулан дөрвөн хөлтэй мэт болох
хөллөж барилдах — хөлийг нь авч барилдах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.