хөрвөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нөхцөл байдал эргэх, өөрчлөгдөх;
- 2.Хүний санаа, зан байдал урваж эргэх, хөлбөрөх
- 1.Амьтны хэвтэж бие хөлбөрөн налах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хөрвөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хөрвөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хөрвөлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | хөрвөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хөрвөжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хөрвөсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | хөрвөдөг |
| Холбох нөхцөл (-ж) | хөрвөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хөрвөөд |
| Болзох нөхцөл (-вал) | хөрвөвөл |
| Хүсэх (-маар) | хөрвөмөөр |
| Захирах (-аарай) | хөрвөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хөрвөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морь хөрвөх — морь газар хэвтэж хөлбөрөх
хүүхэд хөрвөж наадах — хүүхэд хөлбөрөн наадах, ноцолдон наадах
Зүйр цэцэн үг
Хөхийг үзэж хөрвөж
Шарыг үзэж шарвах
Хоршоо үг
урвах хөрвөх — а.химийн бодос нэг байдлаас нөгөө байдалд шилжих; б.шилж. үнэнч бус зан гаргах, туйлбартай бус байх
эргэх хөрвөх — а.нааш цааш болж холбирох; б.шилж. өөрчлөгдөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.