хөрс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ус, агаар, амьд организмын нөлөөгөөр чулуун мандлын гаднах өнгөн хэсэг хувиран өөрчлөгдөж үүссэн, өөр хоорондоо гарал үүслийн нягт шүтэлцээ бүхий үе давхаргуудын байгалийн тогтоц
- 2.Арьсны үсгүй тал
- 1.Арьс, хальс
- 1.Юмны чанар байдал
- 1.250 метртэй тэнцэх уртын хэмжээ.
- 1.ямар нэг зүйлийн үндэс суурийг хангах нь харилцаа
- 2.ямар нэгэн газар байрлалыг байлдаж эзлэх
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгdirt, turf; peel, shell; quality, stature; a unit of length equal to 250 meters
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хөрс |
|---|---|
| Харьяалахын тийн | хөрсний |
| Заахын тийн | хөрсийг |
| Өгөх орших тийн | хөрсөнд |
| Гарахын тийн | хөрснөөс |
| Үйлдэхийн тийн | хөрсөөр |
| Хамтрахын тийн | хөрстэй |
| Чиглэхийн тийн | хөрс рүү |
| Олон тоо | хөрснүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөрс сайжруулалт — хөрсний үржил шимийг дээшлүүлэх, хөрс үүсэх нөхцөл, шинж чанарыг үндсээр нь сайжруулах иж бүрэн арга хэмжээ
хөрс судлах — газрын гадарга судлах
хөрс судлал — ш.у. - газрын өнгөн гадаргууг судлах ухаан
хөрс судлалч — газрын өнгөн гадаргуугийн судлалд мэргэжсэн хүн
хөрс үүсэх үйл явц — хөрсөнд явагддаг энерги, бодосын шилжилт, хөдөлгөөн, хувирал өөрчлөлттэй холбоотой үйл явц
хөрс хужиртах — хөрс хужир ихтэй болох
хөрс хуулалтын ажил — орд газрыг ил аргаар ашиглахад ашигт малтмалын биетийг хучиж буй хөрс, чулуулгийг зайлуулах ажиллагаа
хөрсний зураг — хөрсний газар зүйн байршил, тархалт, хөрс болон хөрс үүсгэгч чулуулгын механик бүтэц бүрэлдэхүүн тэдгээрийн гарал үүслийн хэв шинжийг илэрхийлдэг зураг
хөрсний үржил шим — ургамлыг ус агаар, шим тэжээлийн бодосоор тасралтгүй хангах хөрсний чадвар
хөрсний эвдрэл — хөрсний үе давхарга муудаж, хөрсний бүрхэвч эдврэх үйл явц
хөрсөн доорх ус — газрын хэвлийн ус
газрын хөрсний байдал — газрын өнгөн гадаргуугийн байдал
дэлхийн хөрс — дэлхийн өнгөн гадаргуу
зөөлөн хөрс — зөөлөн гадарга, зөөлөн шороо
шал хөрс — говь цөл газрын хотгор хонхор газар тохилддог, дээд талдаа хагарч хатсан шаварлаг хөрс
хөрс зузаан — арьс нь зузаан
хөрс нимгэн — арьс нь нимгэн
шарханд хөрс суух — шарх биежин, гадуур хальстай болох
хамгааллын хөрс — хамгааллын бүрхүүл
хөрс муутай — чанар муутай, чанаргүй
хөрс сайтай — чанар сайтай, чанартай
хөрстэй хүүхэд — торниун, чийрэг хүүхэд
хөрстэй мал — тарга тэвээрэг сайтай мал
Хэлц үг
газрын хөрснөөс арчих — юу ч үгүй болгох
хөрсөө эргүүлэх — царай өгөхгүй байх
Тэр явдлаас хойш хөрсөө эргүүлж, царай өгөхөө байсан даа.
↑ газрын хөрснөөс арчих
Хөрс муудвал элс болно
Хүлэг муудвал явган болно
Хоршоо үг
арьс хөрс — хүн, амьтны биеийн гадуурх бүрхэвч
үс хөрс — малын арьсны үс болон суурь гадар
Үгийн гарал
From Proto-Mongolic *körisün (“crust”), compare Daur kurs.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.