Үндсэн хэсэг рүү шилжих

хөөрөг

нэр үг/xoːrəɡ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠭᠦᠭᠦᠷᠭᠡ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Гал үлээлгэн хөгжөөх дархны хэрэглүүр
  2. 2.
    Ус, тос шахах хэрэгсэл
IIнэр үг
  1. 1.
    Гүүр
IIIнэр үг
  1. 1.
    Хамарт үнэрлэж хэрэглэх тамхи хийх сав
IVнэр үг
  1. 1.
    хөгжимхуучирсанЦохивор хөгжмийн зэмсэг
нэр үг
  1. 1.
    таны халаасанд байх хамрын жижиг гоёл чимэглэлийн хайрцаг

Англи утга

  • нэр үгbridge
  • нэр үгbellows; pump; snuffbox
  • нэр үгtambourine, drum

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхөөрөг
Харьяалахын тийнхөөргийн
Заахын тийнхөөргийг
Өгөх орших тийнхөөрөгд
Гарахын тийнхөөргөөс
Үйлдэхийн тийнхөөргөөр
Хамтрахын тийнхөөрөгтэй
Чиглэхийн тийнхөөрөг рүү
Олон тоохөөргүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хөөрөгний гуурс — дотроо хөндийтэй нарийн урт хоолой маягийн зүйл

  • авдар хөөрөг — авдар дууриалган хийсэн нээлхий бүхий бүслүүр, нарийн төмөр хошуутай зэс, ширэм хайлах, төмөр улайсгах, ширээх, ширмэн тогоо гагнах үед ашигладаг гал хөгжөөх хэрэгсэл

  • бух хөөрөг — их дулаан үүсгэдэг учир төмрийн хүдэр хайлуулж төмөр ялгах, их хэмжээний төмөр хайлуулж том юм хийхэд хэрэглэдэг үхэр, адууны ширээр хийсэн хөөрөг

  • гар хөөрөг — гараар хөөрөгддөг гал хөгжөөх зэвсэг

  • заримдаг тулман хөөрөг — багавтар хэмжээтэй хөөрөг

  • тарваган хөөрөг — нүхэнд байгаа тарвагыг утаж гаргахад хэрэглэдэг хөөрөг

  • тулман хөөрөг — хонь, ямааны арьсыг битүү өвчиж, шувтлан авч хийсэн гал хөгжөөх хэрэгсэл

  • усан хөөрөг — ус цацаж шүрших багаж хэрэгсэл

  • тосон хөөрөг — тех. - тос шахах багаж хэрэгсэл

  • хөөрөгний төрөл — хөөргийг урласан зүйлээр нь чулуун, шилэн, шаазан, ясан, хуван, модон, мөнгөн гэж, зориулалтаар нь эрэгтэй, эмэгтэй хүнийх, ямбаны, ширээний, хавтаганы гэж ялгадаг

  • манан хөөрөг — мана чулуугаар сийлсэн хамрын тамхи хийх сав

  • хаш хөөрөг — хаш чулуугаар сийлсэн хамрын тамхи хийх сав

  • алтан хөөрөг — хөгжим. - төмөр гуулиар бяцхан бортого мэт үйлддэг, доод амсар тэгш, өндрөөр долоон ямх гаруй, өргөөшөө тэнхлэгээрээ таван ямх шахам жаазан өлгүүрт дүүжилж модон цохиураар цохиж хөгжимдөнө

  • жигдэлсэн алтан хөөрөг — хөгжим. - нэг өлгүүрт хэмжээ ижил, нимгэн зузаан ялгаатай арван зургаан хөөрөг дүүжилж, алхан хэлбэртэй дохиураар дэлдэн эгшиглүүлдэг цохивор хөгжмийн зэмсэг

  • тэргүүлэгч алтан хөөрөг — хөгжим. - нэг өлгүүрт нэг хөөрөг дүүжилж, хөг эгшиг харилцан өөр өөр бүгд арван хоёр хөөрөг зэрэгцүүлэн тавьж, цохих хөгжим

Хэлц үг

  • хөөрөг зөрүүлэх — мэнд усаа солилцох

  • хөөргөө хагалах — эв түнжин муудалцах, эе эвдрэлцэх

    Зочин гэр дэх хүмүүстэй мэндээ мэдэлцэхэд тамхилна, харилцан тамхилахдаа хөөрөгний толгойг султгаж өгнө. Иймээс хүмүүс эв эвдрэлцсэнээ “Хөөргөө хагалсан” гэж ярьцгаадаг (Х.Нямбуу, Хүнийг хүлээж хүндлэх ёс).

  • Хүн хүний хүчинд

  • Хөөрөг тулгуурын хүчинд

Зүйр цэцэн үг

  • Хөөрч байгаад хөөргөө хагалав даа

Хоршоо үг

  • зам хөөрөг — зам гүүр

Үгийн гарал

From Proto-Mongolic *köxürge, compare Daur xuurugw. Ultimately a borrowing from Proto-Turkic *köprüg (Turkish köprü). Doublet of гүүр (güür).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.