хөөс
Тайлбар
- 1.Шингэн юмны дотоодод хий орж цөврүүтэн хөвсөн юм
- 2.Чанаргүй, хоосон.
- 1.Жижиг хайрцаг
- 1.хөөс хөөс аялга. (а.ботгоо голсон ингийг уяруулан дуулж ботгыг нь авахуулах аялга; б.ингийг саахад хэлэх аялга).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгfoam, lather, suds, bubble
Нийлмэл үг
хөөс замхрах — хөөс сарнин алга болох
хөөс тогтох — хөөс бий болох
хөөс сагах — хөөс улмаар дэврэн хөөрөх
хөөс цахрах — амьтны амнаас хөөс хөврөн гарах
хөөсөн цавь — биезүй. - цавины нугалааны орчин газар
хөөсөн чулуу — савангийн чулуу
хөөсөн хаа хатгах — адууны урд хөлд цус бууж доголдог өвчний үед богтосноос дээш, харьтаны их түрүү, далны тогооны доод талын хуруу дарам хонхорхойд үзүүр сөөм хатгадан эмчилдэг ардын мал эмнэлгийн арга
хөөсөн хуванцар — хийгээр хангаж хатууруулсан хуванцарын нэгэн төрөл
далайн хөөс — а.далайн усны захаар тогтох хий орж цөврүүтэн хөвсөн юм; б.сувд мэт байдалтай хиймэл зүйл
савангийн хөөс — саванг шингэлэн гуурсаар үлээхэд цөврүүтэн гарах юм
сүүний хөөс — сүү дөвийлгөхөд хий орон цөврүүтэх юм
усны хөөс — усны захаар цөврүүтэн хөвсөн юм
давхар хөөс — хоол хүнсний давхар сав
Хэлц үг
Хөөс чинь гэртээ
Хөө чинь тогоондоо
Хөөс хүний үгэнд
Хагас хүн хууртана
Үгийн гарал
From Proto-Mongolic *köxesün.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.