цавь
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Хүний давсгийн хоёр хажуугийн хонхор газар
- 2.Амьтны өехийн хоёр хажуугийн завсар газар
- 3.хоёр гуяны дотор талын гадаад бэлэг эрхтэн байдаг хонхорхой хэсэг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цавь |
|---|---|
| Харьяалахын тийн | цавины |
| Заахын тийн | цавийг |
| Өгөх орших тийн | цавьд |
| Гарахын тийн | цавинаас |
| Үйлдэхийн тийн | цавиар |
| Хамтрахын тийн | цавьтай |
| Чиглэхийн тийн | цавь руу |
| Олон тоо | цавинууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нимгэн цавь — давсгийн хоёр хажуугийн хонхор
цавины булчирхай — цавинд байдаг нэг зүйл булчирхай
цавины булчирхай цочих — шархаар хөлд элдэв халдвар орох, тэмбүүгээр өвчлөх, хөл гэмтэх зэрэг шалтгаанаар цавины булчирхай үрэвсэж томрох, өвчин орох
цавины суваг — хүн, амьтны цоройн доод хэсэгт булчингийн завсраар үүссэн зай, цавины сувгаар эр хүний үрийн суваг, эм хүний умайн бөөрөнхий холбоо нэвтэрдэг
хонины цавь — хонины өехийн хоёр хажуугийн завсар
Хэлц үг
цавинд нь шургах — ихэс дээдэс, албан тушаалтны нэр сүрийг даган ямар нэг муу хэрэг явдлаас аврагдах
Хоршоо үг
суга цавь — хүн амьтны гарын уг болон гуяны угийн нимгэн хөрстэй хонхорхой
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.