цагаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Буцалгасан айраг, тараг хоормог, аарц
- 1.Хүн, малын нүдэнд тогтсон цэгээн юм
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цагаа |
|---|---|
| Харьяалахын тийн | цагааны |
| Заахын тийн | цагааг |
| Өгөх орших тийн | цагаад |
| Гарахын тийн | цагаанаас |
| Үйлдэхийн тийн | цагаагаар |
| Хамтрахын тийн | цагаатай |
| Чиглэхийн тийн | цагаа руу |
| Олон тоо | цагаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цагаа амраах — буцалгасан цагааг тогоотой нь тавьж зөөгшүүлэх
цагаа уух — а.хоормог, аарц уух; б.шилж. айлд зарцлагдах
цагаа шүүх — зөөг болсон цагааг таар хүүдийд хийж, шар сүүг нь шүүж аарц болгох
цагаа тогтох — нүдэнд цагаа унах
цагаа унах — нүдэнд цэгээн юм тогтох, бүрхэх
нүдний цагаа — нүдэнд үүсэх цагаан толбо
нүдний цагаан — нүдний цэцгийн гадуурх бүрхэвч
Хэлц үг
цагаа тасрах — идэх юмгүй болох
цагаа уух — зарцлагдах
Энэ айлын цагааг нь ууж явсан юм болохоороо яаж муу хэлэх вэ. Ядарч явах үед минь хаяандаа авсан болохоор нь талархдаг юм.
↑ буянтай айлын цагаа хутгах
Улирал буумагц шар алтны өнгө хувьсана
Цагаа ирмэгц хөх төмөр гэрэлтэн үзэгдэнэ
Цагаа алдсан тариа төрөхөд бэрх
Чармайлгаа алдсан хүн давшихад бэрх
Цагаа ирэхэд
Цагаан мөнгө ч харладаг
Цагтаа сажилдаг
Цагаа болоход жороолдог
Цаст уулын цагаан арслан
Цагаа ирэхээр шоргоолжинд баригдах
Хоршоо үг
аарц цагаа — буцалгаж шүүсэн аарц
идээ цагаа — цагаан идээ
сүү цагаа — сүү болон түүгээр хийх идээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.