цагаатгах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гүжир гүтгэлгийг учирлан хэлэлцэж, үнэн мөнөө олох
- 2.хуульЯмар нэг гэмт хэрэгт хилсээр холбогдож, шүүхэд шилжсэн болон ял шийтгүүлсэн этгээдийн гэм буруугүйг хууль ёсоор нотолж шүүхээс цагаатгах тогтоол гаргах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | цагаатгах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | цагаатгана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | цагаатгалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | цагаатгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | цагаатгажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | цагаатгасан |
| Хэвшсэн нэр (-даг) | цагаатгадаг |
| Холбох нөхцөл (-ж) | цагаатгаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | цагаатгаад |
| Болзох нөхцөл (-вал) | цагаатгавал |
| Хүсэх (-маар) | цагаатгамаар |
| Захирах (-аарай) | цагаатгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | цагаатгахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
биеэ цагаатгах — өөрийн үнэн мөнийг олох
цагаатгах ажлыг эрхлэх комисс — түүхийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийн хэргийг шүүн тунгааж, хилс хэргийг хүчингүй болгох үйл ажиллагааг эрхлэх ажлын хэсэг
цагаатгах тогтоол — гэм буруугүй нь шүүхээс нотолсон тогтоол
цагаатгах шийдвэр — шүүхийн шийтгэсэн ялыг хэрэгсэхгүй болгосон, хүчингүйд тооцсон шийдвэр
хэргийг цагаатгах — шүүх, хэргийг хэрэгсэхгүй болгох
ялыг цагаатгах — шүүхээс ялыг хүчингүй, хэрэгсэхгүй болгох
Товчилсон үг
УТХХЦАУК — Улс Төрийн Хэрэгт Хэлмэгдэгсдийг Цагаатгах Ажлын Улсын Комисс
ЦАУЗБУК — Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комисс
ЦАЭК — Цагаатгах Ажлыг Эрхлэх Комисс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.