цайвар
Тайлбар
- 1.Өнгөний гүн биш, гүехэн, цайруудуу гэгээн нь
Ойролцоо үг
Нийлмэл үг
цайвар алт — чанараар муу алт
цайвар болох — өнгө нь гундах, цайвгар болох
цайвар бор морь — цагаан дээр бүдэг хөх сортой морь
цайвар ногоон — гүн биш ногоон
цайвар саарал — үнсэн саарал
цайвар тугалга — цагаан тугалга
цайвар улаан толгой — урга. - нарийхан урт үндэслэг иштэй, хөвөө ба ар талдаа жижиг өргөслөг үстэй, олон наст өвслөг ургамал, цэцэг нь дэлгэрэхдээ шаравтар ногоон байснаа сүүлдээ шар болдог
цайвар харгана — урга. - иш шулуун, олон нарийн урт мөчиртэй, гялгар хүрэн дурстай, навч жижиг, шар цэцэг дэлгэрдэг нэг зүйл харгана; бургана
цайвар хөрс — ялзмаг багатай, шим тэжээлээр дутмаг хүчиллэг хөрс, үнслэг хөрс
цайвар чулуу — эрдэс. - устай цахиурын давхар ислээр бүрдсэн талст бус эрдэс, өндгөн цагаан, уураг чулуу
цайвар шар — цагааны хувь хольц ихтэй шар
цайвар ширэм — огтлоос нь цайвар харагддаг ширэм, зөөлөвтөр учраас амархан зорогддог, цутгуурт өргөн хэрэглэнэ
цайвар ягаан — тод биш гүехэн ягаан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.