цайх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны өнгө, зүс цайвар болох, бууралтах, цайрах
- 2.Зэвхийрэх, хужийх
- 3.шилжсэн утгаГийх, гэгээ орох
- 4.шилжсэн утгаХөрөнгө, юм нь барагдаж, хоосрох, үгүйрэх
- 5.шилжсэн утгаЦагаанд идээнд цадах, ханах
- 6.шилжсэн утгаИчих, эмээх, зовохоо, мэдэхгүй болох
- 7.шилжсэн утгаТээрэмдсэн будааны аага хальс арилах
- 8.шилжсэн утгаЮманд дадах, гарших, мэргэших, дадлагажих
- 9.шилжсэн утгаХилс хэрэг нь цагаатах
- 10.шилжсэн утгаУчир битүүлэг санаа бодол нь зөвтөж сэтгэл амрах
- 11.шилжсэн утгаМалын сүү
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | цайх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | цайна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | цайлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | цайв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | цайжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | цайсан |
| Хэвшсэн нэр (-даг) | цайдаг |
| Холбох нөхцөл (-ж) | цайж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | цайгаад |
| Болзох нөхцөл (-вал) | цайвал |
| Хүсэх (-маар) | цаймаар |
| Захирах (-аарай) | цайгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | цайхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үс цайх — үс цайвар өнгөтэй болох, бууралтах
хувцас цайх — хувцасны өнгө цагаавтар болох, өнгө нь алдагдаж хужийх
царай нь цайх — а.царай нь цагаан болох; б.царай нь зэвхийрэх
улаан цайм авах — илэрхий авах
үүр цайх — үүр хаяарч, гэгээ орох
данс цайх — дансандаа юу ч үгүй болох
хөрөнгө нь цайх — хоосрох, үгүйрэх
гэдэс цайх — цагаан идээнд цадаж ханах
цайчихсан амьтан — ичих эмээхээ барчихсан хүн
будаа цайх — будааны аага хальс арилах
ажилд цайх — хийж буй ажилдаа дадлагажих, мэргэших
хэрэг нь цайх — хилс хэрэг нь цагаатах
сэтгэл нь цайх — сэтгэл нь онгойх, амрах
цайх муутай — сүү муутай
цайх сайтай — сүү сайтай
хонь цайх сайтай төллөх — хонь сүү сайтай төллөх
Хэлц үг
улаан цайм — а.илэрхий, шууд; б.ичихийг мэдэхгүй байх
гар цайх — гар хоосон болж, байдгийгаа барах
тамаа цайх — а.ихэд зовох зүдрэх; б.тамтаггүй буруу явсаныхаа үйлийн үрийг эдлэх
↑гар цайх
↑ голомт цайх
↑ тамаа цайх
↑ яс цайх
↑ ясаа цайтал хүлээх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.