цол
Тайлбар
- 1.Хүний албан тушаал, мэргэжлийн зэрэг, цэргийн албаны зэрэг дэвийг ялгахын тул албан ёсоор олгосон хэргэм зэрэг, өргөмжлөл, дэс
- 2.Гавьяа байгуулагсдад төр засгаас мялаах алдар
- 3.шилжсэн утгаХоч нэр
- 1.цол цол чимээ. (савласан шингэн зүйлийн зайлагдахад гарах дуу чимээ)
Нийлмэл үг
генерал цол — цэргийн даргын эрхэм дээд дэс
жанжин цол — жанжин хэргэм
бөхийн цол — улсын баяр наадамд барилдаж тодорхой болзол бүхий амжилт гаргасан бөхийг алдаршуулан магтах цол
морины цол — а.улс, аймаг, сумын наадамд олон удаа түрүүлж айрагдан торгон жолоогоо өргүүлсэн моринд соёрхон олгох алдар; б.наадамд түрүүлж айрагдсан морийг алдаршуулсан магтаал
ардын жүжигчин цол хүртэх — жүжигчний хөдөлмөр, ур чадварыг үнэлж төр засгаас хайрласан алдар хүнд
дэлхийн аварга цол — дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн гавьяаг үнэлж олгох алдар хүнд
хөдөлмөрийн баатар цол — хүний хийж бүтээсэн, байгуулсан гавьяаг үнэлж төр засгаас хайрласан алдар хүнд
спортын мастер цол авах — спортод амжилт гаргасны учир хүртэх алдар
шатрын мастер цол — шатрын спортод амжилт гаргасны учир хүртсэн алдар
нэр цол өгөх — хоч нэр өгөх
нэр цолоо дуудуулах — хоч, муу нэрээ дуудуулах
цол цол хийх — савтай шингэн зүйлийн зайлагдахад дуу чимээ гарах, сонсдох
айраг цол цол хийх — хөхүүртэй айраг зайлагдахад цол цол гэсэн дуу чимээ сонсдох
Хэлц үг
Нэр нэхийд дарагдахгүй
Цол цолмонд дарагдахгүй
Хоршоо үг
цол хэргэм — хэргэм зэрэг
алдар цол — хүний алдар гуншин, гавьяа шагнал
цол гуншин — а.хүний байгуулсан гавьяагаа үнэлүүлж авсан алдар цуу, шагнал; б.монгол бөхийн үндсэн цолон дээр чимэг болгон олгосон үгс
цол чимэг — бөхийн цол дээр улам өрнөн бадрахын бэлгэдэл болгон хэрэглэдэг үгс
нэр цол — а.алдар, хэргэм зэрэг; б.шилж. хоч
цол хоч — нэр хоч
Товчилсон үг
ЭЗЦОДЗ — Эрдмийн Зэрэг, Цол Олгох Дээд Зөвлөл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.