цонх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Байшин барилга, машин тэрэг зэрэгт гэрэл, агаар оруулах гэгээвч
- 1.онх цонх хорш. (энд тэндгүй нүх сүв бүхий байдал).
- 1.барилгын ханан дахь нар салхи оруулах зориулалттай нүх
Англи утга
- нэр үгwindow
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цонх |
|---|---|
| Харьяалахын тийн | цонхынW |
| Заахын тийн | цонхыгW |
| Өгөх орших тийн | цонходW |
| Гарахын тийн | цонхоосW |
| Үйлдэхийн тийн | цонхоорW |
| Хамтрахын тийн | цонхтойW |
| Чиглэхийн тийн | цонх руу |
| Олон тоо | цонхнуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цонх нь гялалзах — гэгээвч нь гялалзах
цонх угаах — гэгээвчийг угаах
цонх хагарах — гэгээвч хагарах
цонхны мөгөө — цонхны янз
цонхны нүд — цонхны доторх жижиг хүрээнүүд
цонхны нээлхий — цонхны нээгдэж хаагдах хаалга
цонхны салхивч — гаднаас салхи оруулах зорилгоор хийсэн, нээж хаадаг, цонхны жижиг хавхаг
цонхны сараалж — цонхны гадуур хийсэн бэхэлгээ, хамгаалалт төмөр
цонхны тосгуур — цонхны тавцан
цонхны түгжээ — цонхны нээлгийг хааж, нээж, түгжих оньс
цонхны хөшиг — цонхны наагуур татсан халхавч
цонхны шил — цонхны нүднүүдэд тааруулан хийсэн шил
цонхны ялуу — цонхны яс модны хөндлөн нь
байшингийн цонх — байшинд хийсэн шилэн гэгээвч
дан цонх — давхар биш гэгээвч
давхар цонх — дан биш гэгээвч
Хэлц үг
Гэр эвдсэн нь гэсгүй
Цонх эвдсэн нь цорж
Хоршоо үг
хаалга цонх — байшин барилгын гэгээвч болон орж гарах үүд
цонх гэгээвч — гэгээвч
онх цонх — энд тэндгүй нүх сүв бүхий байдал
Үгийн гарал
From Chinese 窗戶/窗户 (chuānghu).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.