цох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний духны хоёр хажуугийн ба магнайн дээдхэн хэсгийн төвгөр газар
- 1.Юмны хольцгүй, дан нэг өнгөтэй нь
- 2.Малын магнай дундах тод цагаан өнгө; сар
- 1.цох хорхой амьт. (биеийн урт нь 0.25 см - 15 см, төрөл зүйл маш олон, хэлбэр байдал нь янз бүр, хатуу хальстай, жигүүр бүхий шавж, зарим нь ашигтай боловч зарим нь хортой), гэрэлт цох амьт
Англи утга
- нэр үгbeetle
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цох |
|---|---|
| Харьяалахын тийн | цохны |
| Заахын тийн | цохыг |
| Өгөх орших тийн | цоход |
| Гарахын тийн | цохноос |
| Үйлдэхийн тийн | цохоор |
| Хамтрахын тийн | цохтой |
| Чиглэхийн тийн | цох руу |
| Олон тоо | цохнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цох авах — тоглоомоор цохон дээр нь няслах, цохдох
цох хар — хольцгүй хар өнгөтэй
цох цагаан — хольцгүй цагаан өнгөтэй
цох цагаан хар шар — магнайн дундаа тод цагаан сартай, хар зүсмийн эр үхэр
Хэлц үг
Цох цогтой
Хэл үгтэй
Хоршоо үг
дух цох — гавлын ясны магнайн төв хэсэг
майн цох — олон янзын өнгөтэй, урд далавч нь хатуу, хойд далавч нь хальслаг нэгэн зүйл шавж
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.