цулгуй
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шулуун хийцтэй, хээ хуаргүй
- 2.Дан нэг өнгөтэй
- 3.Боловсроогүй, боловс-руулаагүй, элдээгүй
- 4.Элдэв олон юм тавиагүй, дан, ховор хомс
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цулгуй |
|---|---|
| Харьяалахын тийн | цулгуйн |
| Заахын тийн | цулгуйг |
| Өгөх орших тийн | цулгуйд |
| Гарахын тийн | цулгуйгаас |
| Үйлдэхийн тийн | цулгуйгаар |
| Хамтрахын тийн | цулгуйтай |
| Чиглэхийн тийн | цулгуй руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цулгуй авдар — хээ хуаргүй авдар
цулгуй ном — номын хавтасгүй их бие
цулгуй эмээл — гоёл чимэглэлгүй, энгийн хийцтэй эмээл
цулгуй даавуу — хээгүй, нэг өнгийн даавуу
цулгуй өнгөтэй — дан нэг өнгөтэй
цулгуй арьс — элдэж боловсруулаагүй арьс
цулгуй сур — элдээгүй сур
цулгуй найр — амттан шимттэн ховор хомс найр
цулгуй ширээ — элдэв юм тавиагүй, дан ширээ
Хэлц үг
Номхон явсаар ноён болдог
Цулгуй явсаар цолтой болдог
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.