Үндсэн хэсэг рүү шилжих

цус

нэр үг/t͡sʰʊs/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠴᠢᠰᠤ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    биезүй. Хүн, амьтны биеийн судсаар гүйх тэжээл болон хүчилтөрөгчөөр хангах, улаан өнгө бүхий шингэн
  2. 2.
    шилжсэн утгаХараалын үг.

Англи утга

  • нэр үгblood

Тийн ялгал

Нэрлэхийн тийнцус
Харьяалахын тийнцусны
Заахын тийнцусыг
Өгөх орших тийнцусанд
Гарахын тийнцуснаас
Үйлдэхийн тийнцусаар
Хамтрахын тийнцустай
Чиглэхийн тийнцус руу
Олон тооцуснууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • цус алдах — судас гэмтэх, огтлох, хагарах, тасрахад цус гоожих

  • цус асгарах — а.цус ихээр гоожих; б.шилж. дайн дажин болж, олон хүн шархтах, үхэж үрэгдэх

  • цус багадах — анагаах. - цусны нэгж эзлэхүүнд байх эритроцитийн тоо буюу гемоглобин багасах

  • цус багатай — анагаах. - хэвийн хэмжээнээс цус нь бага болсон

  • цус буух — а.эд эрхтний аль нэг хэсэгт судас тэлэгдэж, цусны урсгал нэмэгдэж хэмжээ нь ихсэх; б.мал эмнэл. морь малын хөл доголох нэг зүйл өвчин

  • цус гарах — цус гоожих

  • цус бүлэгнэх — анагаах. - а.цус өтгөрөх; б.цусны сийвэнд уусмал орших фибриноген үл уусах фибрин болж хувирах

  • цус нөжрөх — а.цус бүлэгнэх; б.гэмтсэн хэсэгт хөх няц тогтох

  • цус нөхөх/цус төлжүүлэх — анагаах. - а.цусны улаан цогц буюу улаан бөөмийг нэмэгүүлэх; б.өвчтөнд бусдын бусыг авч хийх

  • цус ойх — нүдний цагаан дотор цус хуралдах

  • цус орлох шингэн — цус орлуулж найруулсан, цусны үүсгэл агуулсан олон найрлагатай шингэн

  • цус өгөх — бусдад туслахаар цусаа өгөх

  • цус сэлбэх — цус багадах, цус алдахад хэрэглэх цус төлжүүлэх, хордлого тайлах зорилготой засал эмчилгээ

  • цус тогтох — цус хурах

  • цус харвах — бие махбодийн дотор судас гэмтсэнээс цус алдрах

  • цус хурах — цус нэг хэсэг газар бөөгнөрөн нөжрөх, хүрэнтэх

  • цус цутгах — нядалсан малын цусыг гурил, сонгино зэрэгтэй хольж, гэдэс ходоодонд нь хийж чанаж болгохоор бэлтгэх

  • цусаа урсгах — дайн тулаанд амь үрэгдэх, шархтах

  • цусаар баах — өвчний улмаас ялгадастай нь хамт цус гарах

  • цусаар бөөлжих — амаар нь их цус огшуулан гарах

  • цусаар ханиалгах — ханиахад цус гарах

  • цусаар шээх — шээстэй нь хамт цус гарах

  • цусан барилдлага — ураг удмын ойрын сүлбээ

  • цусан бичиг — цусаараа бичсэн бичиг

  • цусан гавьяа — хуучир. - дайн байлдаанд цусаа урсгаж байж байгуулсан гавьяа зүтгэл

  • цусан зээрд — адууны зүсэм маш улаан зээрдийг

  • цусан өшөө — элгэн садан болон дотно хүнийг нь хорлосон, алсан этгээдэд санах хорсол занал

  • цусан суулга/цусан чацга — бактериар халдварладаг гэдэсний халдварт өвчин

  • цусан төрөл — эхийн талын төрөл

  • цусан улаан — ув улаан

  • цусан хатгалга — уушгины хүнд хатгаа өвчин

  • цусан чацга — цустай гүйлгэдэг гэдэсний халдварт өвчин

  • цусан эвэр — хавар бугын төрлийн гөрөөсний, хуучин эвэр нь унаж, шинээр бүрэлдэн ургаж буй ясжаагүй зөөлөн эвэр

  • цусны бүлэг — анагаах. - хүн, амьтны цусны нийцэх чанараар ангилах бүлэг

  • цусны даралт — анагаах. - судасны дотуур урсах цус, судасны хананд даралт үүсгэх

  • цусны сийвэн — анагаах. - цусыг бүлэгнүүлэлгүй, эсээс нь салгахад үлдэх шингэн хэсэг

  • цусны судал — цус гүйх гуурслаг эрхтэн

  • цусны шар ус — цусны цайван

  • цусны шимүүр хорхой — цус сорогч хорхой

  • цусны эргэлт — зүрхний агшилтын хүчээр бие махбодод эргэлдэх цусны хөдөлгөөн

  • … болон өөр 2

Хэлц үг

  • цус гаргах — ан амьтан агнах

  • мах цусны холбоотой — ураг төрлийн холбоотой

  • нас бага, цус шингэн — бага балчир, үзэж сонссон зүйл цөөн

  • оготны хамраас цус гаргаж үзээгүй — ан хийж үзээгүй

  • цусаар уйлсан ч — яасан ч, хэрхэвч

  • цусыг хормойлуулах — алах

  • цус нөжтэй нь хутгах — их л зодох

    Дараа нь хоёулаа Цамбынд хонины мах хүргэж өгөөд буцаж явтал хиазтай шар хамбан дээлтэй өөрсдийнх нь үеийн нэг жаалыг нөгөө Жаргал гайхал цус нөжтэй нь хутган зодож байхад нь барьж аваад элбэж булуу болтол нь зодож орхив (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • цус урсах — юмыг маш их үнээр олж авах

    Ах дүүгийн гараа барилцсан ширүүн тэмцэлд олон аавын хүүгийн ариун цус урсаж, алтан амь алдагдсаны нэг нь Тамирын голд алиа Петр гэж нэртэй явсан бөгөөд хожим улаан армийн нэгэн ангийн комиссар байсан эгэл нэгэн орос билээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • цус урсгах — юмыг маш их үнээр олж авах, цуцалтгүй тэмцэх

    Тэд гудамжинд цус урсгахыг үл хичээхдээ зэр зэвсгээ газар тавьсан бөгөөд нэг согтуу дээр гурвуул ноцолдох боловч нэмэр алга (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

    Ер нь та нар олон аавын хүү цус урсгаж баймааж байгуулсан улс төрийг минь худалдаж орхиод гэмгүй хүн шиг гэлбэлзэж байна гэнээ гэж Даржаа бүдүүн боргил дуугаар гэнэт хашхирав (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • цусан судал мэт — хатуу чанд баттай

    Цэргийн цаазыг цусан судал мэт сахих.

  • цусан хурим тавих — эрүүдэж хуульдахыг үл таашаасан ёгт хэллэг

    Хурал цуглаан, хурим найр хийвэл хэнээс ч түрүүнд хүрдэг Шагдар нэгэн жилийн онц цуглаанд хүрч очоод хошуу бүрээс ирсэн ноён Дагд майханд морилон саатаж хэрэгтэнг гуядаж хэрэг шийтгэж байгааг үзээд их дуугаар

  • цусгүй алах — (хар яриа) хүнийг оргүй гүтгэж, хэрэгт унагах, хүнийг айхавтар чадах, дөнгөх

    Ах минь, гүтгэлэг гэдэг чинь хүнгүй газар цусгүй ална гэсэн үг юм (З.Баттулга, Төвшинтөгс).

    Энэ бузар эмийг итгэж байж л энэ дээ. Намайг ч мөн цусгүй аллаа (Д.Намдаг, Ээдрээ).

  • цусыг уулгах — бусдаар хүнийг хорлуулах

    Чи наад Намхайн цусыг уулгалаа шүү....Би түүнийг хорложээ. Би хүн биш! Миний түүнд дурдсан таван зурвас ялын материалыг надад ч буцааж авчирч өг (Залуухүү, Хадан цуурай).

  • ↑ мах цусанд төрөх

  • ↑ нас бага, цус шингэн

  • ↑ оготны хамраас цус гаргаж үзээгүй

  • ↑ хар цусан хатаж, хайрхан бие алдрах

  • ↑хатгаад хар цус гарахгүй болох

  • Нас чинь бага

  • Цус чинь шингэн

  • Цус шингэн

  • Яс нимгэн

Хоршоо үг

  • цус нөж — бүлэгнэж өтгөрсөн болон шингэн цус

  • цус шүүс — шингэн цус болон шүүс

Товчилсон үг

  • ОУЦСН — Олон Улсын Цус Сэлбэлтийн Нийгэмлэг

Үгийн гарал

From Proto-Mongolic *cïsun, compare Buryat шуһан (šuhan), Kalmyk цусн (tsusn), Dongxiang chusun.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.