цэгээн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гүехэн цагаан, хурц тод бус цагаан
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цэгээн |
|---|---|
| Харьяалахын тийн | цэгээний |
| Заахын тийн | цэгээнийг |
| Өгөх орших тийн | цэгээнд |
| Гарахын тийн | цэгээнээс |
| Үйлдэхийн тийн | цэгээнээр |
| Хамтрахын тийн | цэгээнтэй |
| Чиглэхийн тийн | цэгээн рүү |
| Олон тоо | цэгээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цэгээн болгох — гүехэн цагаан болгох
цэгээн өнгө — гүехэн цагаан өнгө
цэгээн тунгалаг — тув тунгалаг
цэгээн хярам — сүү багатай хярам
цэгээн чулуу — гүехэн цагаан өнгөтэй чулуу
цэгээн шөнө — дэлхийн тэнхлэгийн хазайлт, дэлхийн бөмбөрцгийн эргэлтээс хамааран, харуй бүрүй тасраагүй байхад үүр тэмдэгрэх үзэгдэл; цагаан шөнө
цэгээн шаваг — урга. - хужир мараатай газар ургадаг нэг зүйл шаваг
цэгээн шарилж — урга. - арваас арван таван сантиметр өндөр ургадаг, өвлийн цагт малд тэжээлтэй, хуурайвтар хөрстэй газар ургах нэгэн зүйл шарилж
Хэлц үг
Цэгээн цай байхад чиянтай цайгаар юу хийх вэ
Навчин цай байхад наймаа цайгаар юу хийх вэ
Хоршоо үг
цагаан цэгээн — цайвгар, цийлгэр өнгө
цэгээн бүгээн — юмны гүехэн цагаан, бүдэг цагаан өнгө
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.