цэцэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ухаалаг сэргэлэн, үг ончтой, мэргэн
- 2.Оноц, тусгал сайтай
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цэцэн |
|---|---|
| Харьяалахын тийн | цэцний |
| Заахын тийн | цэцнийг |
| Өгөх орших тийн | цэцэнд |
| Гарахын тийн | цэцнээс |
| Үйлдэхийн тийн | цэцнээр |
| Хамтрахын тийн | цэцэнтэй |
| Чиглэхийн тийн | цэцэн рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цэцэн ухаантай — мэргэн, сэргэлэн ухаантай
цэцэн тоть — амьт. - тоть шувууны нэгэн зүйл, сэцэн тоть
цэцэн буу — тусгал сайтай буу
цэцэн пуужин — тусгал сайтай пуужин
ончтой цэцэн — а.мэргэн буудах байдал; б.хэрэг явдлын эв зүй, аргыг олохдоо ухаалаг цэцэн
Хэлц үг
Бөх гэхэд гар шиг хүчтэй
Цэцэн гэхэд цэлмэгхэн дотортой
Гэдрэг харсан хүн
Цэцэн ухаантай
Мунхаг хүн хүнд үздэг
Цэцэн хүн биенд үздэг
Мунхаг янагаас
Цэцэн ярга
Сайн хүн нэрээ бодно
Цэцэн хүн сүүдрээ шинжинэ
Сайхан дуу наадам дээр
Цэцэн үг чуулган дээр
Сэлэм жад адгийн зэвсэг
Цэцэн мэргэн дээд зэвсэг
Тураг шувуу туйлдавч
Турлиахайн дор орохгүй
Цэцэн хүн өтлөвч
Тэнэгийн дор орохгүй
Тэнэг магтаалаас
Цэцэн хараал дээр
Тэнэг нөхрөөс
Цэцэн дайсан
Тэнэг хүн ганц хоёрт цадахгүй
Цэцэн хүн айл аймгаа цатгадаг
Тэнэг хүн шийдмээс айдаг
Цэцэн хүн үгнээс айдаг
Тэнэг хүн эндүүгээ мэдэхэд цухалддаг
Цэцэн хүн эндүүгээ мэдэхэд сэргэдэг
Тэнэг хүнд ерөөлгөхөөр
Цэцэн хүнд хараалгасан нь дээр
Тэнэг хүнтэй явж олсноос
Цэцэн хүнтэй явж гээсэн дээр
Халуухан ч хятай бол
Халамжтай ч ноён бол
Цэлмүүн ч тэнгэр бол
Цэцэн ч ноён бол
Цаас нимгэн боловч чичихгүй бол цоорохгүй
Цэцэн мэргэн боловч хэлэхгүй бол мэдэхгүй
Цэвэр болох гэж амаа жимийдэг
Цэцэн болох гэж нүдээ аньдаг
- … болон өөр 59
Хоршоо үг
цэцэн мэргэн — хэрэг явдлыг үнэн зөв шийдвэрлэх чадвар, ухаалаг байдал
цэцэн сэргэлэн — ухаалаг, авхаалжтай
цэцэн цэлмүүн — цэцэн цэлмэг
цэцэн цэлмэг — ухаан саруул бөгөөд үг хэл ончтой
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.