цөм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүгд, нийт
- 1.Өм, гэнэт цөмрөх байдал
- 1.Бодосын үндсэн цулаас бүтсэн, юмны үндсэн гол хэсэг
- 2.физикАтомын массын ихэнхийг агуулсан, эерэг цэнэгтэй төв хэсэг, протон, нейтроноос (нуклонуудаас) тогтдог
- 3.Дэлхийн төв хэсэг;
- 1.Цөмөө.
- 1.объектын төв
- 2.Атомын массын ихэнхийг агуулсан, эерэг цэнэгтэй төв хэсэг, протон, нейтроноос (нуклонуудаас) тогтдог:
- 3.Дэлхийн төв хэсэг
- 4.Сүүлт одний толгойн төв хэсэг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгnucleus; kernel; core
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цөм |
|---|---|
| Харьяалахын тийн | цөмийн |
| Заахын тийн | цөмийг |
| Өгөх орших тийн | цөмд |
| Гарахын тийн | цөмөөс |
| Үйлдэхийн тийн | цөмөөр |
| Хамтрахын тийн | цөмтэй |
| Чиглэхийн тийн | цөм рүү |
| Олон тоо | цөмүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цөм бэлэн болох — бүгд бэлэн болох
цөм минийх — бүгд минийх
цөм сайн — бүгд сайн
цөм явах — бүгд явах
цөм өшиглөх — цөмөртөл өшиглөх
цөм цохих — өм цохих
цөм хэсэг — гол хэсэг
цөмийн геологи — орчин үеийн геологийн ухааны шинэ чиглэл
цөмийн дэлбэрэлт — маш богино хугацаа /микро-секундын хэдэн хувь/-нд онцгой их энерги ялгаруулж олон төрлийн хор хөнөөл үүсгэдэг онцлогтой дэлбэрэлт
цөмийн дайн — атомын цөмийн зэвсгээр дайтах дайн
цөмийн зэвсэг — цөмийн дотоод энергийг ашиглаж дэлбэрэлт үүсгэх, үй олноор хөнөөх зэвсэг
цөмийн зэвсэг зөөгч — харвах, буудах цэгт хүргэх зориулалт бүхий цөмийн зэвсгээр зэвсэглэсэн нисэх онгоц, хөлөг онгоц
цөмийн реактор — цөмийн хуваагдах урвалыг жолоодон явуулах төхөөрөмж
цөмийн түлш — цөмийн реакторт энерги гаргах бодосууд
цөмийн урвал — цөмүүд хоорондоо буюу эгэл бөөмстэй харилцан үйлчилж хувирах
цөмийн физик — ш.у. - цөмийн бүтэц, шинж, цөмийн урвал, цацраг идэвхтэй холбогдсон асуудлыг судалдаг физикийн салбар ухаан
цөмийн хими — ш.у. - цөмийн урвалын үеийн химийн үзэгдлийг судлах ухаан
цөмийн хүч — цөм дотор нуклонуудыг барьж байх хүч, хүчтэй үйлчлэлийн нэг илрэл
цөмийн цэнэг — цөмийн дэлбэрэлт үүсгэх энергийг богино хугацаанд ялгаруулах нөхцлийг бүрдүүлдэг өдөөгч цэнэг болон бусад хэрэгсэл буюу цөмийн энергийн нөөцийг агуулсан бодос
цөмийн электроник — цөмийн цацрагийн дедектороос ирдэг мэдээллийг хүлээн авч боловсруулах, хувиргах электрон төхөөрөмжийн цогцолбор
цөмийн энерги — цөмийн хуваагдах урвал болон халуун цөмийн синтезээс ялгарах энерги, атомын энерги
атомын цөм — атомын гол үндсэн хэсэг
Хоршоо үг
өм цөм — юмны энд тэнд өмөрч цөмөрсөн байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.