цөмрөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сав суулганы хонхойж цоорох
- 2.Хөндий хөрс, мөс болон хатуу юмыг дотогш иврэн унах, өм татах
- 3.Хаалт хориглолт, хил хязгаарыг нэврэн орох.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | цөмрөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | цөмрөлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | цөмрөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | цөмрөөд |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | цөмрөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | цөмрөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
данхны ёроол цөмрөх — данхны ёроол хонхойн цоорч орхих
цөмрөн орох — а.юмны гадаргыг цөм татан орох; б.хаалт хамгаалалтыг цөм дайран орох
мөс цөмрөх — мөс өм хагаран цоорох
шал цөмрөх — шал өм онгойн цоорох
Хоршоо үг
өмрөх цөмрөх — өм цөм үсрэх, цоорох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.