чадал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тамир тэнхээ, бяр, хүч
- 2.физикНэгж хугацаанд гүйцэтгэсэн ажлаар хэмжигдэх физик хэмжигдэхүүн;
- 3.Хөрөнгө чинээ
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чадал |
|---|---|
| Харьяалахын тийн | чадлын |
| Заахын тийн | чадлыг |
| Өгөх орших тийн | чадалд |
| Гарахын тийн | чадлаас |
| Үйлдэхийн тийн | чадлаар |
| Хамтрахын тийн | чадалтай |
| Чиглэхийн тийн | чадал луу |
| Олон тоо | чадлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чадал ихтэй — бяр ихтэй
чадал гаргах — хүч чадал нь илрэн мэдэгдэх, мэрийн зүтгэх
чадал муутай/чадал багатай — а.тамир тэнхээ сул дорой; б.хөрөнгө чинээ багатай; в.мэдлэг чадвар муутай
чадал ихтэй/чадал сайтай — а.хүч тэнхээ ихтэй; б.ажил үйлийг хийхдээ чадамгай; в.эд хөрөнгө, амьдрал ахуй элбэг хүрэлцээтэй
чадал мэдэх — а.тамир тэнхээ мэдэх; б.мэдлэг чадвар мэдэх; в.хөрөнгө чинээ мэдэх
чадал орох — а.чадалтай болох; б.чадал хүч шаардагдах
чадал нэмэх/чадал суух — хүч чадал улам нэмэгдэх
чадлаа үзэлцэх — а.тамир тэнхээгээ үзэх; б.мэдлэг чадвараа үзэх; в.хөрөнгө чинээгээ үзэх
чадал заах — эрдэм мэдлэг, чадвараа гаргах
хөрөнгө чадал сайтай айл — хөрөнгө чинээ, хөрөнгө зоорь ихтэй айл
чадал чинээ муутай хүн — эд хөрөнгө, эрх хүч багатай хүн
мөнгөний худалдан авах чадал — тухайн үеийн мөнгөний нэгжээр худалдан авч болох таваарын хэмжээ
Хэлц үг
Ам гэж адасга шиг
Чадал гэж даац шиг
Санаа нь дэлхий
Чадал нь мэлхий
Санаа нь сүү
Чадал нь хар хулан
Тэсвэр тэжээх
Чадал цатгах
Тэсвэр тэсрэхгүй
Чадал шавардахгүй
Чадал муу боловч чармайна
Царай муу боловч эрвийнэ
Чадал нь муу боловч
Цээж нь эрхэм
Чадал оройтохоос
Цаг оройтдоггүй
Чанга гартай
Чадал сайтай эр
Хоршоо үг
хүч чадал — а.ямар нэгэн үйлийг хийж гүйцэтгэх нөөц боломж; б.бяр тэнхээ
бяр чадал — хүч тамир, тэнхээ
чадал дадал — аливаа зүйлийг хийж гүйцэтгэх чадвар дадлага
чадал тамир — хүч тэнхээ
чадал тэнхээ — тамир тэнхээ
чадал чансаа — мэдлэг чадвар
мэдэл чадал — а.эрдэм мэдлэг; б.эрх мэдэл
эрдэм/эрдэм чадал — мэдлэг чадвар
ид чадал — ид хав, хүч тэнхээ
ур чадал — урлах чадвар
хөрөнгө чадал — хурааж хуримлуулсан хөрөнгө чинээ, бэл бэнчин
чадал чинээ — хэр чадал, хөрөнгө чадал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.