чадвар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Оюуны болоод биеийн хүчин чадал
- 2.ямар нэг зүйлийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай оюуны чадвар эзэмшсэн байдал
- 3.зарим асуудлын хүрээнд шийдвэр гаргаж үр дүнд хүрэх чадвар
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгability; capacity; power
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чадвар |
|---|---|
| Харьяалахын тийн | чадварын |
| Заахын тийн | чадварыг |
| Өгөх орших тийн | чадварт |
| Гарахын тийн | чадвараас |
| Үйлдэхийн тийн | чадвараар |
| Хамтрахын тийн | чадвартай |
| Чиглэхийн тийн | чадвар луу |
| Олон тоо | чадварууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чадвар муутай — чадал багатай
чадвар сайтай — хүч чадал сайн
ажиллах чадвар — ажил хөдөлмөр хийх хүч чадал
Хоршоо үг
авьяас чадвар — аливаа юмыг хийж бүтээх, сурч мэдэх төрөлхийн ой билиг
чадвар дадал — аливаа юмыг хийж бүтээх авьяас эрдэм, дадлага туршлага
дадлага чадвар — чадвар дадал
мэдлэг чадвар — хүний, сурч эзэмшсэн төвшин, түүнийгээ хэрэглэх оюуны чадал, дадлага
мэргэжил чадвар — урлаг спорт, шинжлэх ухаан, техникийн тодорхой салбарт ажил үүрэг гүйцэтгэхийн тулд тусгайлан эзэмшсэн мэдлэг, чадал
ур чадвар — урлах эрдэм чадал
эрдэм чадвар — мэдлэг чадал
Үгийн гарал
чадах (čadax, “can”) + -вар (-var)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.