чанар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.гүн ух. Философийн категори, тухайн объектыг чухам тэрхүү объект болгож байгаа гол, тодорхой байдлыг илэрхийлсэн тал, чанар бол объектив түгээмэл тодорхойлолт бөгөөд уг объектын олон шинжийн цогцолбороор илэрдэг;
- 2.Аливаа юмны бодит шинж тэмдэг нөгөөгөөс ялгарах онцлог
- 3.хэн нэгэн эсвэл ямар нэг зүйлийн ялгаатай, онцлог шинж чанар
Англи утга
- нэр үгquality
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чанар |
|---|---|
| Харьяалахын тийн | чанарынW |
| Заахын тийн | чанарыгW |
| Өгөх орших тийн | чанартW |
| Гарахын тийн | чанараасW |
| Үйлдэхийн тийн | чанараарW |
| Хамтрахын тийн | чанартайW |
| Чиглэхийн тийн | чанар луу |
| Олон тоо | чанаруудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чанар муутай/муу чанартай — а.юмны яс чанар муу байдал; б.хүний мөс чанар муу, зан байдал сайнгүй байдал
чанар сайтай/сайн чанартай — а.юмны яс чанар бодот шинжийн илүү давуутай байдал; б.хүний ноён нуруу, ханилгаа, зан байдал сайныг нь
чанарын сертификат — стандартад тохирсон таваарын чанарыг гэрчилсэн албан ёсны баримт бичиг
чанарын хувьсал — аливаа юмны тооны хувьслаас чанарын өөрчлөлт хувьсалд шилжин орох нь
чанарын ялгаа — тооны бус бодот шинжийн ялгаа
бодот чанар — юмны жинхэнэ яс мөс
мөн чанар — ямар нэгэн юмны дотоод агуулга, уг чанар, бусад зүйлээс ялгагдах онцлог
үнэн чанар — юмны жинхэнэ үнэн мөн шинж байдал
тоо чанар — аливаа юмны тоо болон үйлдэж хийсэн яс мөс
хуурамч чанар — үнэн биш, жинхэнэ биш чанар
чухам чанар — үндсэн агуулга
Хэлц үг
Царай нь гаднаа
Чанар нь дотроо
Чанар сайтай хүний ам бат
Чармайлга сайтай ламын эрдэм бат
Хоршоо үг
амт чанар — амт болон шим тэжээл
байдал чанар — юмны гадаад хэлбэр хийгээд дотоод мөн чанар
өнгө чанар — аливаа зүйлийн бодот шинж тэмдэг
утга чанар — юмны агуулга, бодот шинж тэмдэг
чанар чансаа — юмны яс чанар
шинж чанар — байдал төлөв, төрх төлөв
яс чанар — юмны чанар чансаа
Үгийн гарал
From Old Uyghur [script needed] (tïnar), from Proto-Turkic *tï̄n (“breathe”), see Turkish dinmek (“to stop”). Cognate with Kalmyk чинр (çinr), Buryat шанар (šanar).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.