чандмань
Тайлбар
- 1.домог. Үлгэр домогт гардаг гадаад далайгаас залж авчирсан, гайхамшигт ид шидтэй, хүн бүхний хүслийг хангагч чухаг эрдэнэ, хаан төрийн долоон эрдэнийн нэг энэ эрдэнэ гурван зууван дугуй дүрсээс бүтнэ, бие, хэл, сэтгэл гурвын хүслийг хангах утгатай
- 2.Монгол улсын төрийн сүлдний магнайн хэсэгт байдаг эрт, эдүгээ, ирээдүйн гурван цагийн бэлгэдэл;
- 3.шилжсэн утгаҮнэт баялаг
Нийлмэл үг
чандмань эрдэнэ — хүслийг хангагч эрдэнэ
ус чандмань эрдэнэ — ус бол амьдралыг тэтгэгч
чандмань тамга — а.чандмань хэлбэрээр буюу гурван дусал гарган урласан малын тамга; б.мөнхүү тамгаар тамгалсан ором, сорви
чандмань тамгатай хээр — чандмань тамга бүхий хээр зүсмийн морь
мал манай орны чандмань эрдэнэ мөн — мал бол манай орны үнэт баялаг
Хэлц үг
Залуугийн замнаас
Чандмань эрдэнэ бүтдэг
Тарианы сүрэл усанд хөвдөг
Чандмань эрдэнэ усанд живдэг
Чандмань эрдэнэ авах хүнд
Матрын аюул лавайгаар хариул
Зандан мод огтлох хүнд
Могойн аюул боловч гардиар хариул
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.