чив
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эр амьтны бэлгэ эрхтэн
- 1.чив чив чимээ. (шингэн зүйлийн дусахад гэрах дуу чимээ)
- 1.чив чиг хорш. (шув шулуун, эгц), чив чиг алхлах (шув шулуун алхлах), чив чиг харах (эв эгц харах), чив чиг явах (шув шулуун явах).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чив |
|---|---|
| Харьяалахын тийн | чивний |
| Заахын тийн | чивийг |
| Өгөх орших тийн | чивэнд |
| Гарахын тийн | чивнээс |
| Үйлдэхийн тийн | чивээр |
| Хамтрахын тийн | чивтэй |
| Чиглэхийн тийн | чив рүү |
| Олон тоо | чивнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бугын чив — бугын засаа
нохойн чив — нохойн бэлгэ эрхтэн
чив чив хийн дуслах — шингэн зүйл дусал дуслаар унах чимээ гарах
чив чимээгүй — огт чимээгүй, ямар нэгэн чимээ аниргүй
чив чимээгүй болох — дув дуугүй болох
чив чимээгүй суух — огт чимээгүй суух
Хоршоо үг
ив чив — аг чиг, нам жим, чимээ аниргүй
чив чиг — шув шулуун, эгц
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.