чийг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хуурай биш, бага зэрэг нойтон
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрwet
- нэр үгmoisture, humidity
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чийг |
|---|---|
| Харьяалахын тийн | чийгийн |
| Заахын тийн | чийгийг |
| Өгөх орших тийн | чийгт |
| Гарахын тийн | чийгээс |
| Үйлдэхийн тийн | чийгээр |
| Хамтрахын тийн | чийгтэй |
| Чиглэхийн тийн | чийг рүү |
| Олон тоо | чийгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чийг авах — бага зэрэг нойтон болох, норох, чийгтэх
чийг амсах — ялимгүй чийгтэй болох
чийг амьсах — чийгтэй мэт сэрүү татах
чийг даах — газрын хөрснөөс чийг дээш нэвчих, дааварлах, нойтон болох
чийг дутах — чийг дутагдах, хуурайших чийг татах
чийг хуримтлуулах — хур тунадас бага унадаг, усалгаа хийх боломжгүй газарт хөрсөнд чийг нөөцлөх
чийг хэмжүүр — хий, шингэн, хатуу нунтаг биетийн чийглэгийг хэмжих багаж
хар чийг — шөнийн цагт буух усан шүүдэр
Хэлц үг
Нуур тогтсон газарт
Чийг тасрахгүй
Шороо арвидаж уул
Чийг арвидаж ус
Манан арвидаж үүл
Ус арвидаж мөс
Хоршоо үг
чийг бам — чийгнээс болж үүсэх өвчин
нойт чийг — юм шингэн зүйлд норон чийг даах нь
ус чийг — бороо ус
хөв чийг — юмны чанарыг муутгах гадны нөлөө
Үгийн гарал
From Proto-Mongolic *cixig, perhaps from Proto-Turkic *čï̄ (“moisture”). Compare East Yugur cig, Turkish çiy (“dew”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.