Үндсэн хэсэг рүү шилжих

чоно

нэр үг/ˈt͡ɕʰɔn/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠴᠢᠨᠤ᠎ᠠ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    амьтанНохойн төрлийн сүүн тэжээлт махчин амьтан

Англи утга

  • нэр үгwolf

Тийн ялгал

Нэрлэхийн тийнчоно
Харьяалахын тийнчононыW
Заахын тийнчоныгW
Өгөх орших тийнчонондW
Гарахын тийнчононоосW
Үйлдэхийн тийнчоноорW
Хамтрахын тийнчонотойW
Чиглэхийн тийнчоно руу
Олон тоочононуудW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • чоно алах — чоно авлах

  • чоно буудах — чоно агнах

  • чонон гутал — чонын арьсаар хийсэн гутал

  • чонон дах — чонын арьсаар хийсэн дах

  • чонон санаа — муу санаа

  • чонон хөнжил — чонын арьсаар хийсэн хөнжил

  • чонын бэлтрэг — чонын үр төл

  • чонын үүр — чоно бэлтрэглэж, нялх бэлтрэгээ агуулж, тэжээн бойжуулах газар, нүх

  • азарган чоно — эр чоно

  • өлөгчин чоно — эм чоно

  • чонын хөрвөш — бие халуу оргин загатнаж, хэсэг хэсэг бэлцрүү гарч гөвдрүүтэх харшил өвчин

  • чоно халтар — урга. - үнэр сайхантай нэгэн зүйл зэрлэг ногоо, хүж болон үнэртэн хийхэд хэрэглэнэ

  • чоно яр — хүний нүүр зэргээр гарах улаан өнгөтэй яр

  • чонон хялгана — урга. - нэгэн зүйл шивээт хялгана

  • чонын өргөс — урга. - иш өндөр болоод өргөстэй, цэцэг хонгор зулын адил, нуга газар ургах, Голгэсэртэн овгийн олон наст өвс

  • чонын сүүл — урга. - бургасны адил навчтай, исгэлэн амт бүхий, түүхийгээр нь идэж болох нэг зүйл ногоо; тэрэм

  • чонын төмс — урга. - шар цэцэг бүхий нэг зүйл сараана

  • чонын хэл — урга. - Ноцоргонотон овгийн нэг төрөл, ханиалга дарах зэрэгт хэрэглэдэг, хоёр ба олон наст өвслөг хог ургамал

  • чонын элэг — урга. - сондуутай, мойл мэт үр бүхий нэг зүйл бут, үрийг идэж болохгүй

Хэлц үг

  • чоно махнаас гарах — дадаж сурсан зангаа тавихгүй байх

  • чоно үүрэндээ өлзийтэй — өөрийн хүмүүс, танил талдаа өршөөлтэй хандах байдал

  • чоно хонь хоёр шиг/хонь чоно хоёр шиг — бие биеэ үзэж чаддаггүй

  • чонын амнаас гараад барын аманд орох — нэг аюулаас мултраад, улам их аюултай тулгарах

  • хонинд орсон чоно шиг — зэрлэг хэрцгий авирлах

  • хонио чоноор мануулах — мэдсээр байж, итгэлгүй хүнд юмаа найдаж орхих

  • хөгшин чоно — туйлын хашир, туршлагатай

  • чоно зураад нохой хуцуулж, жимс зураад шувуу цуглуулах — амьд мэт сайхан уохг зураг, зурсныг зүйрлэсэн хэллэг

    Тэр Дагваад зургийн уран чадварын тухай хэд хэдэн сонин үлгэр ярьжээ. Чоно зураад нохой хуцуулах, жимс зураад шувуу цуглуулах зэрэг гайхам чадвар эзэмших нь авъяаст хүний эрхэм бөгөөд зайлшгүй хэрэг гэж боддог (М.Гаадамба, Таван хэтэрхий).

  • чоно хонь хоёр [шиг]/хонь чоно хоёр [шиг] — бие биеэ үзэж чаддаггүй

    Тэр бид хоёр хонь чоно боллоо (Л.Түдэв, Алтан гадас чигийг заана).

  • чонын зүрх, нохойн элэгтэн — туйлын харгис хэрцгий этгээд

    Догшин болохоор нь хүмүүс түүнийг чонын зүрх, нохойн элэгтэн гэж нэрлэдэг байсан.

  • чоно үзээгүйгээр сүүдрээс нь айх — чимээгээр дэмий дүрвэх зэргийн

    За эрхмүүд ээ! Та нар айсаар байгаад насаа барна, тэр цагт та нарт, чоно үзээгүйгээр сүүдрээс нь айв гэгч болно гэдэг үг сонсдох болно биз (Стендал, Улааныхан ба харынхан).

  • ↑ долоо шархадсан чоно

  • ↑ хонины арьс нөмөрсөн чоно

  • ↑ хонь идсэн чоно хонгилд хэвтэх

  • ↑ хонь уусан ус гэж чоно долоох

  • ↑ хонио чоноор мануулах

  • ↑ хөгшин чоно

  • Балдан хамба нүдтэй

  • Чоно шүдтэй

  • Буруу булхайн хажууд

  • Чоно бурханы хажууд

  • Бух өтлөвч бяруундаа зөв

  • Чоно өтлөвч ишгэндээ зөв

  • Бухын бөөр тасарч унахыг хүлээсээр

  • Чоно өлбөрч үхнэ

  • Муу хүн чөлөөгөөр

  • Чоно борооноор

  • Муу хүн чөлөөнд тааруулна

  • Чоно бороонд тааруулна

  • Нохой сандарвал хэрэм харайна

  • Чоно сандарвал чацга алдана

  • Сохор сохортоо замч

  • Чоно чонондоо замч

  • Тоншуул цохисон мод

  • Чоно идсэн зэм адил

  • Хонь нь ч мэнд

  • Чоно нь ч цатгалан

  • Хонь нэг төрөөд мянгаар үржинэ

  • Чоно арав төрөөд сүрэг болохгүй

  • Хонь ч мэнд

  • … болон өөр 73

Хоршоо үг

  • чоно боохой — хээрийн амьтан

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠴᠢᠨᠤ᠎ᠠ (činu-a), from Middle Mongol 赤那, from Proto-Mongolic *čïno. Cognate Buryat шоно (šono), Kalmyk чон (çon), and possibly Tuoba 叱奴 (*čʰɪrnɔ).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.