чөдөр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Морь малыг сул чөлөөтэй явахаас сэргийлж, гурван хөлийг нь торгож тогтоодог тоног хэрэгсэл; сур, хялгасаар дан, давхар (хоймсон, гурамсан) зангидна, чөдөр нь хаа, сум гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ
- 2.шилжсэн утгаСаад, тотгор
Англи утга
- нэр үгhobble (for a horse); hindrance; obstacle
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чөдөр |
|---|---|
| Харьяалахын тийн | чөдрийн |
| Заахын тийн | чөдрийг |
| Өгөх орших тийн | чөдөрт |
| Гарахын тийн | чөдрөөс |
| Үйлдэхийн тийн | чөдрөөр |
| Хамтрахын тийн | чөдөртэй |
| Чиглэхийн тийн | чөдөр лүү |
| Олон тоо | чөдрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
олсон чөдөр — олсоор хийсэн чөдөр
суран чөдөр — сураар хийсэн чөдөр
чөдөр алдуурах — чөдрийн чагт мултрах
чөдөр зангидах — чөдөр хийх, үйлдэх
чөдрийн алга — чөдрийн чагттай хэсэг
чөдрийн гогцоо — чөдрийн чагт торгох нүх
чөдрийн сум — чөдрийн урт шилбэ
чөдрийн хаа — чөдрийн өмнөх хоёр салаа сум
чөдрийн хумс — чөдрийн чагт, тээг
чөдрийн шилбэ — чөдрийн сум
чөдөр галзуу мал — эмнэл. - нохойд тусах нэг зүйл өвчин
чөдөр оньс — а.хуучир. дайн байлдаанд хэрэглэх, чулуу, сум харвах зөөврийн төхөөрөмж; б.нисэх онгоц, моторгүй онгоц бусад нисэх хэрэгслийн нисэлтийг хурдасгах төхөөрөмж
чөдөр оньст суудал — дуунаас хурдан нисэх онгоц, сансрын хөлгөөс нисэгчийг суудалтай нь харваж шүхрээр буулгах төхөөрөмж
чөдөр холбоо — нэг зүйл гогцоолдсон хөвөрхий уяа
чөдөр ороомог — урга. - утас мэт нарийн, бусад ургамлыг ороож ургадаг, ороонгын төрөлд багтах шимэгч ургамал; алтан утас
чөдөр өвс — урга. - мод өвсөнд ороож ургадаг ургамлуудын ерөнхий нэр
чөдөр сэдэргэнэ — урга. - нуга, тариалангийн талбайд ихэд ургадаг, сэдэргэнийн төрөлд багтах хогийн ургамал
ажил хөдөлмөрт чөдөр болох — ажил хөдөлмөрт саад тотгор болох
Хэлц үг
үнсэн чөдөр зангидах — бүтэшгүй зүйл мөрөөдөх
чөдөр галзуу туссан юм шиг — согтоод гуйвж, дайвсан байдал
чөдөр [тушаа] болох — саад тээр болох, төвөг чирэгдэл болох
Хүүхдүүд минь ажил хийх хүнд битгий чөдөр болоод бай, цаашаа явж тогло.
↑ ганзага аваад чөдөр авах
↑ номхон морины ногт, догшин морины чөдөр
↑ усан чөдрөөр чөдөрлөх
↑ үнсээр чөдөр зангидах
↑ чөмгөө дундартал мэрийсэн ч чөдөртэй
Цөг нохойд байдаг
Чөдөр моринд байдаг
Хоршоо үг
чөдөр ногт — малын толгойд болон хөлд зүүх тушаа, оосор
чөдөр тушаа — а.морь малыг чөдөрлөх, туших тоног хэрэгсэл; б.шилж. хориг саад, тотгор
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.