Үндсэн хэсэг рүү шилжих

чөмөг

нэр үг/t͡ɕʰoməɡ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠴᠢᠮᠦᠭᠡ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Булуут ясны хөндий доторх тосорхог нялцгай хэм
  2. 2.
    Чөмөг бүхий булуут яс
  3. 3.
    Тарга, тэвээрэг
  4. 4.
    Хатуу зүйлийн доторх аливаа нялцгай, зөөлөн зүйл

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгbone marrow; marrowbone, long bone; cartilage

Тийн ялгал

Нэрлэхийн тийнчөмөг
Харьяалахын тийнчөмгийн
Заахын тийнчөмгийг
Өгөх орших тийнчөмөгд
Гарахын тийнчөмгөөс
Үйлдэхийн тийнчөмгөөр
Хамтрахын тийнчөмөгтэй
Чиглэхийн тийнчөмөг рүү
Олон тоочөмгүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • чөмөг таших — булуут ясыг хага цохин доторх чөмгийг авах

  • чөмөг царцах — а.чөмөг өтгөрөх; б.шилж. маш их даарах

  • атгаал чөмөг — бугалаг чөмөг

  • богтос чөмөг — малын бугалаг чөмөгний дараах яс

  • бугалаг чөмөг — далны дараах яс

  • дунд чөмөг — сүүжний хонхорхойд булуугаараа үелэх яс

  • шагайт чөмөг — дунд чөмөгний дараах яс

  • чөмөг алдах — мал, гөрөөсний эцэж турах

  • чөмөг суух — мал, гөрөөсний тарга тэвээрэг авах, таргалах

  • чихрийн чөмөг — чихрийн доторх нялцгай, амтлаг, зөөлөн зүйл

Хэлц үг

  • хурга таргалавч чөмөг нь бор — а.гадна тал нь сайхан ч чанар нь муу; б.тарга хүчгүй, тос нүнжиггүй

  • чөмөг алдах — мал, гөрөөсний эцэж турах

    Энэ хавар зутруу байна. Хэдэн мал минь чөмөг алдсан, яаж нэг өвсний бараа харна даа.

  • чөмөг суух — мал, гөрөөсний тарга тэвээрэг авах, таргалах

    Хэдэн мал минь шар үсээ хаяад, чөмөг сууж эхэлж л байна.

  • чөмөг таших — хяхах, мөлжих, хожих

    Нэг нь нөгөөгөө мэхлэх, хүчтэй нь хүчгүйгээ идэх, бусдын чөмгийг ташиж байгаад ч олз олох эрмэлзэл бол энэхэн хорвоогийн жам ажээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • чөмөг царцах — маш их даарах

    Чөмөг царцах шахам хүйтэнд 70 мянгын төлөө настнууд амь наана, там цаана дугаарлаж буйг хараад танд юу бодогдож байна?

  • чөмөггүй болох — маш туранхай яданги болох

    Хэмэлхийд нь чөмөггүй болоод ирэв (Жангар).

  • чөмгөө дунтартал — чинэдээ тултал, туйлдаж ядартал

    Улс төрчид сонгуулиар дээшээ гарахын тулд чөмгөө дундартал явж, ард түмнийхээ төлөө зүтгэнэ гэж хэлэх их дуртай.

  • чөмөг хатаж, шөрмөс сунах — туйлын ядарч зүдрэх

    Дэлгэр эр эм хоёулаа малын эзэнд жилийн дөрвөн улиралд чөмгөө хаттал шөрмөсөө сунатал зарагдаад үст дээл, өрөм тосыг байтугай, хуруудын булан, хэмхдэг ааруул ч хэдхэн атгах арай гэж олдог (А.Одсэр, Ноорхой нутгийн дуулал).

  • Цэг цэгтээ

  • Чөмөг амтандаа

  • Чихэр идэхдээ ой гутаах

  • Чөмөг идэхдээ дур гутах

Үгийн гарал

From Proto-Mongolic *cimegen, compare Daur shimeg, Dongxiang chumegve.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.