шаант
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биеийн тамирДунд чөмөгний доор залгалдан орших, шагайт чөмөг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шаант |
|---|---|
| Харьяалахын тийн | шаантын |
| Заахын тийн | шаантыг |
| Өгөх орших тийн | шаантад |
| Гарахын тийн | шаантаас |
| Үйлдэхийн тийн | шаантаар |
| Хамтрахын тийн | шаанттай |
| Чиглэхийн тийн | шаант руу |
| Олон тоо | шаантууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шаант бариулах — хуучир. - хүргэн хүүгээрээ шаант чөмөгний шагайг хуруугаар мулт даруулж эр чадлыг нь шалгадаг байсан, гэрлэх ёслолын уламжлалт зан үйл
шаант чөмөг — дунд чөмөгний доорх шагайт чөмөг
хонт шаант гудрах — хуучир. - өндөр насалж, дайны хөл гүйцэх тэнхэлгүй болсон өвөг эцэг нь, бусдад тээр болохгүйн тул буян мөр хөөх сэтгэлийн үүднээс, ач хүүгээрээ ам руугаа сүүл чихүүлж, хойноос нь хонд шаантаар гудруулдаг байсан эртний ёс заншил
Хэлц үг
Шар үхэр тоглож
Шаант чөмгөө хугалах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.