шавь
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучирсанБяцхан халбага.
- 1.хуучирсанШашны ном, зан үйл сурахаар сүм хийдэд шавилан суугч лам нар
- 2.хуучирсанШар феодалын харьяат албат
- 1.Багш болон мэргэжилтэн дагаж эрдэм ном мэргэжил сурах хүн; бусдаар ном заалгаж, сурч байгаа хүн, сурагч
Англи утга
- нэр үгstudent
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шавь |
|---|---|
| Харьяалахын тийн | шавийнW |
| Заахын тийн | шавийгW |
| Өгөх орших тийн | шавьдW |
| Гарахын тийн | шавиасW |
| Үйлдэхийн тийн | шавиарW |
| Хамтрахын тийн | шавьтайW |
| Чиглэхийн тийн | шавь руу |
| Олон тоо | шавьд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шавь болох — шашны ном, зан үйл сурахаар сүм хийдэд лам болох
шавь лам — сахил хүртсэн залуу лам; шавь орох
шавь оруулах — ном заалгуулахаар ламд шавь болгон өгөх
шавийн албат — шар феодалын харьяаны ардууд
шавийн отог — шар феодалын харьяат айл өрх
шавийн яам — шавийн албат ардуудыг захирах эрх бүхий газар
Богдын шавь — Богдод өргөл барьц барьж, харьяалагдсан бүлэг ардууд
хутагтын шавь — шашны ёсны сайны хутаг олсон хувилгаадад харьяалагдсан хүн
багшид шавь орох — багшаар ном заалгахаар дагах
шавь төвтэй сургалт — суралцагч сургалтын үйл явцаа санаачлагатай удирдан, бүтээлчээр мэдлэг мэдээлэл олж авах сургалтын арга
багш шавийн барилдлага — багш нь шавиа энэрэн хайрлаж, номын үндсийг сургах, шавь нь багшаа хүндэтгэн биширч зул хүж, хадаг барьж ном заалгадаг монголын уламжлалт ёс
Хэлц үг
Багш хэдий халтай бол
Шавь төдий зальтай
Шавь багшаа дуурайна
Малгай толгойгоо дуурайна
Шавь нь хирийг татаж гаргах
Санаа нь хирийг хэлж гаргах
Шавь олныг шарлаасан
Сарьсан чихт хум пад
Шавь шааранд дуртай
Шаазгай дааринд дуртай
Зүйр цэцэн үг
Шавийн эрдэм багшаас
Хоршоо үг
багш шавь — эрдэм ном заах хүн болон багшаар ном эрдэм заалгах сурагч
шавь сурагч — дагалдах сурагч
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.