шагайх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хаалга үүд, нүх цоорхой зэргээр цухалзан харах
- 2.Нэгэн чигт хараа чиглүүлэх; онилон харах
- 3.шилжсэн утгаХүний мууд дурлаж, өө сэв эрэлхийлэх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | шагайх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | шагайна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | шагайлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | шагайв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | шагайжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | шагайсан |
| Хэвшсэн нэр (-даг) | шагайдаг |
| Холбох нөхцөл (-ж) | шагайж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | шагайгаад |
| Болзох нөхцөл (-вал) | шагайвал |
| Хүсэх (-маар) | шагаймаар |
| Захирах (-аарай) | шагайгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | шагайхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэрийн цоорхойгоор шагайх — гэрийн бүрээсний элэгдсэнээс үүссэн, нүх цоорхойгоор цухалзан харах
сэмхэн шагайх — хүнд мэдэгдэхгүйгээр үүд хаалганы завсар зэргээр сэмхэн цухалзан харах
тотгоор шагайх — гэрийн үүд хаалганы дээд талын завагны завсраар сэмхэн харах
хаалгаар шагайх — хаалгаар цухуйх
хатавчаар шагайх — гэрийн үүдний хатавчаар цухалзан харах
шагайн суух — газар харан суух
буу шагайх — буу онилох
газар шагайх — газар ширтэх
ном шагайх — ном шимтэн унших
хүний ул шагайж явдаг хүн — яриа. - хүний мууд дурлаж явдаг хүн
Хэлц үг
цаас шагайх — ном эрдэмд шамдах
ул шагайх/улыг нь шагайх — хүний мууд дурлах, бусдын мууг үзэх гэж далдуур өө сэв эрэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.