шад
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Төвд бичигт хэрэглэх нэг зүйл цэг тэмдэг; давхар хэлбэртэй босоо шулуун зурлага; эхний шад нь эх болсон амьтан, тэнгэр хүмүүний бие олох бэлгэдэл, хоёрдахь шад нь амьтны язгуур ба хамгийг айлдагчийн хутгийг олохыг бэлгэдсэн гэдэг.
- 1.Шүлгийн нэг мөр
- 1.Дуганы чимэг.
- 1.шад цэцэг урга. (Удамбар цэцэг, мандал цэцэгтэй адилхан, анхилам сайхан үнэртэй нэг зүйл ургамал).
- 1.шад шад чимээ. (хатуу юмны хугарах, шатах зэрэгт гарах дуу чимээ), шад шад хийх (хатуу юмыг хугалахад чимээ гарах), шад пад хийх (юмнаас шад пад гэсэн дуу чимээ гарах), шад шуд хийх (юмнаас тас тас хийх чимээ гарах).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шад |
|---|---|
| Харьяалахын тийн | шадын |
| Заахын тийн | шадыг |
| Өгөх орших тийн | шадад |
| Гарахын тийн | шадаас |
| Үйлдэхийн тийн | шадаар |
| Хамтрахын тийн | шадтай |
| Чиглэхийн тийн | шад руу |
| Олон тоо | шадууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шад шүлэг — нэг мөр шүлэг
дөрвөн шад шүлэг — дөрвөн мөр шүлэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.